Цагийг хэрхэн үр бүтээлтэй ашиглах вэ?



Цагийг ашигтай өнгөрөөх хамгийн сайн аргууд

  •  Өглөө бүр :" Би өнөөдрийн хийх ажлын төлөвлөгөөгөө гаргасан билүү." Орой болгон "Өнөөдөр би цагийг үр бүтээлтэй өнгөрөөж чадсан билүү гэж өөрөө өөрөөсөө асуу.
  • Хийх зүйлүүдийнхээ хамгийн чухлаас нь эхэлж жагсаа.
  • Цаг хугацааг бүрэн ашиглахын тулд юуны өмнө өөрийн бодол санаа, зорилгоо тодорхойлж өөрөө өөрийгөө удирдах чадвартай байх ёстой.
  • Хэрэггүй зүйлд цаг хугацааг бүү зарцуул, ашиггүй зуршил дадлаасаа салах хэрэгтэй.
  •  Хоёр буюу гурван ажлыг нэг дор амжуулахыг хичээ.
  • Тэмдэглэлийн дэвтэртээ цагийг хождог ба алддаг зан харьцаа болон үйл хөдлөлөө тэмдэглэх хэрэгтэй.
  •  Эхэлсэн ажлаа хойшлуулахгүйгээр дуусгахыг хичээгээрэй.
  • Хамгийн чухал ажлаа хамгийн үр бүтээлтэй байдаг цагтаа хийхийг хичээгээрэй.
  • Хоосон яриа болон цайны цагийг аль болох багасгаж үүндээ шийдвэртэй бай.
Алан Лакайны цаг болон амьдралыг хяналтдаа авах аргуудаас толилуулахад:

  • Урт хугацааны зорилгоо бич.
  •  Хамгийн түрүүнд хийх зүйлүүдээ тодорхойл.
  • Үүнийхээ дарааллыг хий.
  • Төлөвлөгөө боловсруул.
  •  Хөтөлбөр гарга.
  • Хөтөлбөрийнхөө дагуу хийж гүйцэтгэ

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.