Орчин цагийн үнсгэлжин Кэйт Миддлетон
Дэлхийн хамгийн сүр дуулиантай хуримын эзэн, энгийн нэгэн охиноос Кембрижийн гүнж болсон түүнийг орчин цагийн үнсгэлжин гэж нэрлэх нь бий.
Их Британийн угсаа залгамлагч ханхүүгийн гэргий болсоноосоо хойш дэлхий даяар алдартай болсон тэрээр 1982 оны 1 -р сарын 09 нд Рединг хотод төржээ. Түүний аавыг Майкл Миддлетон гэдэг бөгөөд Пиппа, Жэймс хэмээх хоёр дүүтэй айлын том охин юм. Миддлетоны эцэг эх нь "Party Pieces" хэмээх компани байгуулж бизнесийн салбарт тун амжилттай ажиллажээ. Тийм ч учраас охиноо бага байхаас нэр хүндтэй сайн сургуульд сургаж өсгөсөн байна.
Миддлетон нь оюутан байхдаа буюу Хатан хааны гэр бүлд багтахаасаа өмнө загвар өмсдөг байсан. Мөн бага байхаасаа спортоор хичээллэх дуртай байсан бөгөөд элдэв спорт хэмээн онцлолгүй бүх спортод дуртай аж. Ялангуяа усанд сэлэх, ширээний теннес, өндрийн харайлт зэрэг төрлүүдэд амжилт өндөртэй байдаг байна. Мөн тэрээр коллежид сурч байхдаа өндрийн харайлтын тэмцээнд оролцож, 150 см харайж рекорд тогтоосон байдаг билээ. 2005 онд урлагийн түүхийн ангийг дүүргэсэнийхээ дараа аавынхаа компанид борлуулагч, гэрэл зурагчин маркетанг зэрэг олон ажил хийж байсан бөгөөд 2008 оноос мэргэжлийн гэрэл зурагчин болохоор суралцаж эхэлсэн юм.

Шотландын Сент-Эндрюс их сургуульд сурч байхдаа Британи гэр бүлээс гаралтай энгийн, даруухан бүсгүй Кэйт хунтайж Уильямтай 2001 онд танилцжээ. Тэд уулзсан өдрөөсөө найзалж эхэлсэн бөгөөд гүнж Кэйт хунтайжийг хараад нүүр нь улайж, сүүлдээ царай нь цайраад тун ичиж байсан гэдэг. Кэйт, хунтайжийг сургуулиа орхиж болохгүй хэмээн ятгаж байжээ. Тэдний тухай 2004 оноос эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж эхэлсэн юм. Гэвч тэд удалгүй салсан ч эргэн нийлсэн. 2010 онд сүй тавьж, 2011 оны 4 -р сарын 29 нд сүр дуулиантай хурим хийж эдүгээ дэлхийн хамгийн алдартай хосуудын нэг болжээ.Одоо 2 хүүхдийн эцэг эх болсон бөгөөд ханхүү Жорж 2013 оны 7 -р сарын 22 нд төрсөн бол гүнж, Шарлотто 2015 оны 5- р сарын 2 нд төржээ.
Хуримаа хийснийхээ дараа буюу 2011 оноос олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож эхэлсэн бөгөөд АНУ - руу айлчлал хийж, ерөнхийлөгч асан Барок Обамо, Мишель Обамо нартай уулзаж байв. Саудын Араб, Африк , Дани гэх мэт олон улсуудад айлчлал хийж, буяны сан байгуулан хүүхэд, хөгшид, шинэ хосууд, урлаг, спортыхонд тусламж үзүүлдэг билээ. Их Британи, АНУ - аас түүнийг хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэгээр нэрлэдэг. 2012, 2013 онд time сэтгүүлээс "Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүн" - ий нэгээр шалгаруулж байсан юм.

Түүний өмссөн хувцас бүхэн олны мэлмийг мялааж, үүнээс нь бүсгүйчүүд санаа аван, өмсөх хувцасаа сонгох нь бий. Бүсгүй төрөлхийн сайхан бие, царай төрхтэй тул түүнд зохихгүй хувцас гэж үгүй бөгөөд гүнжийн өмсөж олны өмнө гарсан хувцас бүхэн эрэлт өндөртэй байж, нэг хэсэгтээ л шуугиан тарьдаг. Иймдээ ч бүсгүй улс орондоо загварын чиг хандлагыг тодорхойлж байгаа чухал хүн юм. Түүнийг "дэлхийн хамгийн загварлаг 10 эмэгтэй " нэгээр нэрлэж, "People" сэтгүүлээс гаргадаг хамгийн сайхан хувцасладаг эмэгтэй жагсаалтыг хоёр ч удаа тэргүүлж байв.
Хэдийгээр язгууртан айлын бэр болж, дэлхий дахинд нэр алдартай, түүхэнд тэмдэглэн үлдэх хувь заяа түүнд оногдсон ч үүнийгээ дагаад маш өндөр хариуцлагийг шаардаж байдаг. Хааны гэр бүлийн нэр төрийг гутаахгүйн тулд бүх цаг үед биеэ цэгнэж байх хэрэгтэй болдог бөгөөд хийсэн бүгд нь хэвлэл мэдээлэлээр цацагдаж байдаг. Дэлгүүр явсан ч, даашинзны хормой нь салхинд дэрвэсэн ч бүх үйл явц олны нүдэнд байдаг төдийгүй өөрийнхөө хүссэн хувцасыг ч өмсөх боломж бага байдаг аж.

Түүнийг Диана гүнжтэй харьцуулан хэвлэл мэдээллээр их бичдэг бөгөөд хувцаслалт, зан ааш, халуун дулаан сэтгэлээрээ түүнтэй тун төстэй хэмээн ярьдаг билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.