Клоё Грэйс Моретцийн амьдрал, уран бүтээл



Холливудын шинэ залуу үеийн төлөөлөл, жүжигчин Клоё Грэйс Моретцийн амьдрал, уран бүтээлийг танилцуулж байгаадаа туйлын их таатай байна.



Тэрээр 1997 оны 02-р сарын 10-нд АНУ-ын Жеоржио мужийн Атланта хотод төржээ.



Түүний эцэг МакКой Лее Моретц нь пластик мэс заслын эмч мэргэжилтэй бол харин эх Тери нь сувилагч юм. Тэрээр Брэндон, Тревор, Колин болон Этан хэмээх дөрвөн ахтай. Түүний удам угсаа Англи, Герман, Шотланд, Уэльс үндэстэнгүүд юм.



Тэрээр хамгийн анх 2004 онд буюу 7 настайдаа “The Guardian” хэмээх телевизийн цуврал кинонд тоглож, кино урлагийн кареераа эхлүүлсэн юм.



2004 оноос өдийг хүртэл нийтдээ 10 гаруй телевизийн кино, 30 гаруй бүрэн хэмжээний кинонд гол болон туслах дүрүүдийг бүтээгээд байна.



Жүжигчин Клоё Грэйс нь 2010 онд “Kick-Ass: The Game” , 2012 “Dishonored” хэмээх видео тоглоомнуудад дуу оруулалт хийж байжээ.



Мөн “The Soft Pack” , “Best Coast” , “Dionne Bromfield” , “Union J” гэх мэт хамтлаг, дуучдын видео клипэнд тоглосон юм.



Тэрээр энэ жилээс эхлэн жүжигчин Камерон Фуллертэй үерхэж байгаа билээ.




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.