Нойтон үсийг самнах нь

Эрүүл, өнгөлөг, гялалзсан үстэй болох алхмуудыг зөвлөж байна. В, С витамин үсийг бат бэх болгож гялалзуулдаг. Тэгэхээр мах, элэг, будаа, шош, жүржийн төрлийн жимс, самар, загасыг хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй гэсэн үг. Хамгийн энгийн хэрнээ хэрэгтэй алхам бол үснийхээ онцлогт тохирсон шам¬пунь сонго.
Тослог, хуурай, мэдрэмтгий, хэвийн гээд хуйхныхаа шинжээр шампуниа сонгох хэрэгтэй. Гоо сайханчид үсээ 3-4 хоногт нэг удаа угаахыг зөвлөдөг. Үс ийм хэмнэлд амархан дасдаг. Хамгийн гол нь үсийг зөв угаах нь чухал. Эхлээд бүлээн усаар угаах хэрэгтэй. Ямар ч үед халуун усаар угааж болохгүй. Энэ нь тосны бул¬чирхайн ажиллагааг хэт идэвхжүүлдэг. Бас болж өгвөл үсээ гоожуурын усанд угаасны хэрэггүй. Ингэх нь үсийг хатууруулдаг. Буцалгасан, эсвэл шүүж цэвэршүүлсэн усаар угаах хэрэгтэй. Зайлшгүй дагах ёстой өөр нэг дүрэм бол нойтон үсийг самнахгүй байх. Ийм үед үс амархан гэмтдэг. Тиймээс хатааж байж самнах хэрэгтэй
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







