МУСТА, жүжигчин Г.Ундармаа “Итгэлийн танхим” төслийн хоёр дахь хүлээлгийн танхимаа хүлээлгэн өглөө

МУСТА, жүжигчин Г.Ундармаа уран бүтээлээсээ жилийн чөлөө авч, сайн үйлсийн аянаа идэвхтэй өрнүүлж “Итгэлийн танхим” төслийн хоёр дахь ажил болох ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зөвлөх поликлиникийн хүлээлгийн танхимийг засаж, тохижуулан өчигдөр хүлээлгэн өглөө.


Тус ажилд 40-өөд аж ахуйн нэгж болон хувь хүмүүс хандив өргөжээ. Нийтдээ 86,9 сая төгрөгний бүтээн байгуулалтын ажил хийсэн байна. Нээлтийн үеэр жүжигчин Г.Ундармаа "Монголын ирээдүй болсон мянга, мянган хүүхдүүдэд зориулан энэ ажлыг эхлүүлсэндээ маш их баяртай байна. Хандив туслалцаа үзүүлсэн албан байгууллага болон хувь хүмүүстэй маш баярлаж байна" гэсэн юм.

Тус эмнэлгийн эмч нар "Ихэнх үйлчлүүлэгчид, тэр тусмаа орон нутгаас ирдэг үйлчлүүлэгчид гэр орноосоо хол учир ихэнхи цагаа хүлээлгийн танхимд дугаараа хүлээгээд л өнгөрөөдөг. Тиймээс тэднийг саатууулах ая тухтай орчин нөхцөл бол бидний мөрөөдөл байлаа.
Харин жүжигчин Г.Ундармаагийн санаачилсан энэ гайхалтай ажил энэ бүгдийг хэрэгжүүлж өглөө маш их баярлаж байна" хэмээн талархалтайгаар хүлээн авлаа.

Үнэнч уншигч бүсгүйчүүд, бяцхан үрсийнхээ өмнөөс МУСТА, жүжигчин Г.Ундармаадаа уран бүтээлийн өндөрөөс өндөр амжилтыг хүсэе!












Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Bolor (82.3.71.109) 2014-08-03 07:55:10
Yamar ch goyo yum be dee Buyantai sain vil xiijee