Жолоо барихад тохиромжтой гутал өмсөх хэрэгтэй



Өмнө нь жолоо барина гэдэг мэргэжил байсан. Гэтэл орчин үед хэрэглээ болжээ. Иймд шинээр жолооч болж байгаа охид бүсгүйчүүддээ зориулаад зөвлөгөө бэлтгэлээ.

Жолоо барихад тохиромжтой гутал өмсөх хэрэгтэй. Хэт өндөр өсгийтэй гутал өмссөн үед огцом тоормослох шаардлагатай үед гутлын өсгий шаланд тээглэх, салоны урд хананд тулах зэргээс болж шаардлагатай тоормозлох хүчээр педалийг гишгэхэд саад болно.

Бээлий зүүх шаардлага гарвал гулгадаггүй материалтай бээлий зүүх. Хэт өндөр өсгийтэй гутал өмсөх нь таныг болон бусдыг аюулд учруулна. Тиймээс та өсгийтэй гутлаас зайлсхийх эсвэл тайлж машинаа барих .хэрэгтэй.

Арыг харах гадна талын толь нь бодит байдлаас хол харагдуулдаг учир эгнээ байр эзлэх, ухрах үедээ онцгой анхаарах хэрэгтэй. Боломжтой бол ухархад харах камер, зайн мэдрэгч зэргийг суурилуулбал ухрах үйлдэл хийхэд амар болно.

Нарийн замаар эргэхэд арын дугуй урд дугуйнаас дотуур тойрдог учир эргэх зүгийнхээ хашлагаас хойд дугуй хашлага давалгүйгээр явах зайг сонгож авах хэрэгтэй.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.