Кристен Стюарт төрсөн өдрийн үдэшлэгтээ Роберт Паттинсоныг урьжээ




Кристен Стюарт удахгүй болох төрсөн өдрөө Лос Анжлист дотны хэдхэн найзуудынхаа хүрээнд тэмдэглэх бөгөөд Робыг тэдэнтэй нэгдэхийг хүсч байгаа хэмээн түүний  найз “Hollywoodlife.com”-д ярьжээ. Кристен Стюарт, Роберт Паттинсон нар уулзаагүй удсан ч байнга утсаар ярьж, “Skype”-аар харьцдаг ажээ. Тэд хоёулаа нэг газар байгаа ч зөвхөн ажилдаа хамаг анхаарлаа хандуулж байгаа гэнэ. Тэдний хэн нь ч болзоогүй гэж найз нь хэлжээ. Түүний төрсөн өдрийн үдэшлэгт Роб ирвэл тэдний хооронд ямар нэг сайхан зүйл болох биз ээ. Мэдээж энэ нь түүнд хамгийн сайхан бэлэг болох болно.



Кристен Стюартын 24 насны төрсөн өдөр дөрөвдүгээр сарын 9-нд болно.  Тэрбээр 24 насны төрсөн өдрөө онцгой ганц зочноос өөр олны анхаарал татах зүйлгүй даруухан тэмдэглэхийг хүсч байгаа ажээ.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.