Г.Ундармаа 2015 оны ”Grand lady” боллоо
10-р сарын 7 -ны өдөр УДБЭТ -т “Grand Awards” ёслол хүндэтгэлийн ажиллагаа 5 дахь жилдээ болж өнгөрлөө. Энэхүү үйл ажиллагаа нь нийгмийн хариуцлагыг дэмжиж, хүнлэг энэрэнгүй үйлсийг түгээн дэлгэрүүлье уриатай зохион байгуулагддаг бөгөөд хүнлэг, сайн үйлсийг дэмжиж, тэдгээр хүмүүсийг урамшуулдаг билээ.
“Grand Awards 2015" - ын урлагийн салбарын grand lady - ээр жүжигчин Г.Ундармаа шалгарсан байна. Тэрээр “Итгэлийн танхим” төслийг санаачилж, яаралтай тусламжийн төвийн хүлээлгийн танхим, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Хүүхдийн зөвлөх поликлиникийн хүлээлгийн танхимууд тав тухтай болоод байгаа билээ. Мөн түүний хийсэн уран бүтээлүүд ч амжилттай байгаа юм.
Энэ номинацад жүжигчин И.Одончимэг, Р.Анхням нар өрсөлдсөн ч шагналыг жүжигчин Ундармаа хүртсэн бөгөөд олон үзэгчид эзнээ олсон шагнал хэмээн ярьж байна. Түүний сайн үйл улам дэлгэрч, үзэгч олноо үргэлж инээлгэн, сайхан энерги бэлэглэж байхыг хүсэе.

“GRAND AWARDS – 2015” ЁСЛОЛЫН ШИЛДГҮҮД
Хүндэт Гранд лэди: Цэдэнгийн Гарамжав
Хүндэт Гранд мэн: Дамдинсүрэнгийн Нацагдорж
Урлаг:
Гончигийн Ундармаа
Энхбатын Амартүвшин
Улс төр:
Цэдэнбалын Цогзолмаа
Дондогдоржийн Эрдэнэбат
Нийгэм, соёл:
Ганхуягийн Пүрэвсүрэн
Хүрэлбаатарын Дамдинсүрэн
Спорт
Сүхээгийн Цэрэнчимэд
Мөнхбатын Даваажаргал
Бизнес:
Нямдэлэгийн Оюунбат
Хүрэлбаатарын Ананд
Нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч байгууллага:
“MCS Кока Кола” компани


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







