Өнөөдөр аз жаргалын өдөр

Дэлхийн хүмүүс аз жаргалын өдөр гэсэн өдрийг онцлон тэмдэглэх боломжтой болжээ. НҮБ-ын ассамблейн сүүлийн хуралдаанаар хүн гэдэг амьтан сайн сайханд тэмүүлж, аз жаргалтай байхыг чиг мөрдлөгөө болгодог бодгаль учраас ийм баярын өдөртэй байх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргажээ.
Ингэснээр олон улсын баяруудын хуанлид аз жаргалын өдөр гэсэн нэгэн баяр дэлхийн яруу найрагчдын өдөр, хүүхдийн эрхийг хамгаалах өдөр гэсэн онцлог өдрүүдийн нэгэн адил бүртгэгдэх болов. Үнэхээр л хүн гэдэг амьтан аз жаргалаар дүүрэн байж, аз жаргалтай амьдрал руу тэмүүлж байдаг болохоор яагаад ийм албан ёсны өдөртэй байж болохгүй гэж. Дэлхийн аз жаргалын өдрийг жил бүрийн гуравдугаар сарын 20-нд тэмдэглэж байхаар болжээ.

Сүүлийн үед улс орнуудын хөгжлийг тодорхойлохдоо аз жаргалын индекс гэдгийг гаргаж ирэх болсон бөгөөд улс гүрнүүд ч эдийн засгийн хөгжлөөс гадна хувь хүний хөгжил, аз жар¬галтай ирээдүйдээ итгэл¬тэй байдал гээд олон зүйлийг харгалзах болсон юм.
Ямартай ч аз жаргалын өдөр гэдэг албан ганц өдөртэй боллоо. Гэхдээ хүн бүр л өдөр бүрийг аз жаргалаар дүүрэн, сайн сайханд тэмүүлж, инээмсэглэл дүүрэн өнгөрүүлж байгаасай. Өдөр бүр гуравдугаар сарын 20-ны аз жар¬галын өдөр шиг инээмсэглэлээр дүүрэн байгаасай билээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







