Өнөөдөр ”Дэлхийн Яруу найргийн өдөр”

ЮНЕСКО хүний эрхийг хамгаалах, хүйсийн тэгш эрхийг бататгах, улс үндэстний “соёлын толбо”, онцлогийг хүндэтгэх зорилгоор  жил бүрийн 03 дугаар сарын 21-ны өдрийг “Дэлхийн Яруу найргийн өдөр”  болгон тэмдэглэхийг 1999 онд дэлхий нийтэд уриалж тунхагласан. Энэ хүрээнд ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, ШУА-ийн Хэл Зохиолын Хүрээлэн, Монголын Үндэсний Номын Сан хамтран зохион байгуулах “ДЭЛХИЙН ЯРУУ НАЙРГИЙН ӨДӨРТ: Яруу найраг хүмүүний оршихуйн үнэт зүйл мөн” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийн Хэвлэлийн Бага Хурал Монгол Ньюс ХХК-ийн хурлын танхимд өнөөдөр боллоо.

Энэхүү дэлхийн өдрийг дэмжин сурталчлах хийгээд энэ талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх үүднээс дээрх 3 байгууллага хамтран шинэ үеийн уншигчдыг ахмад зохиолч, яруу найрагчидтай уулзуулах уулзалт, хэлэлцүүлгийг 2014 оны 03 дугаар сарын 21-ний 13.00 цагт Үндэсний Номын Сангийн “Их уншлагын танхим”-д зохион байгуулахаар болжээ. Хөтөлбөр ёсоор нээлтийн үгийг ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Г.Жаргалсайхан болон ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, академич Л.Болд хэлнэ. “Яруу найраг хүмүүний оршихуйн үнэт зүйл мөн” илтгэлийг ШУА-ийн Хэл Зохиолын Хүрээлэнгийн Утга зохиолын секторын эрхлэгч, доктор (Sc.D), профессор С.Байгальсайхан хэлэлцүүлнэ. Мөн Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч Ш.Сүрэнжав, Соёлын гавьяат зүтгэлтэн, Эрдэмтэн-зохиолч Д.Цэдэв, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Соёлын гавьяат зүтгэлтэн, судлаач Я.Ганбаатар, Д.Нацагдоржийн шагналт зохиолч, яруу найрагч Ц.Хулан нар үг хэлж, шинэ үеийн уншигчидтай уулзалт хийх аж.

Тус өдрийг тэмдэглэхдээ ЮНЕСКО яруу найргийн үнэт зүйлсийг дэмжин сурталчлахыг чухалчилдаг байна. Учир нь яруу найраг бол зөвхөн хоосон мөрөөдлийн ертөнцөд хийх аялал биш харин хувь хүний сэтгэлийн хөдөлгөөн, хүсэл эрмэлзэл, итгэл үнэмшлийг илэрхийлж байдаг. Яруу найраг бол хүн төрөлхтөнд хүсэл мөрөөдөл, сүсэг бишрэлээ илэрхийлэх хамгийн хүчтэй хэлбэр төдийгүй бид бүхэнд сайн сайхны төлөө дэлхий ертөнцийг өөрчлөхийг уриалдаг билээ.

Зохион байгуулагчид:

Утас: 99193864, 99711601 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.