Гэрийн нөхцөлд гуужуулагч маск бэлтгэх




Гал тогооны өрөө гэдэг тэр чигээрээ л таны гоо сайхны салон гэсэн үг. Жимс жимсгэнэ, давс, сахар, ургамлын, оливын тос, хүнсний сод гээд л зүйлүүдийг холиод төрөл бүрийн маск хийж болно. Тэгвэл өнөөдөр бүгдээрээ биеийн арьс гуужуулагч скраб өөрсдийнхөө гараар хялбархан хийж сурцгаая. 

ЧАМД ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛС: Хүнсний давс эсвэл далайн давс, өөрийн тань хэрэглэдэг биеийн тос

ХИЙХ АРГА: Хэр их скраб бэлтгэхээсээ хамаарч давснаасаа шилэн аяганд таслан авч мөн хэмжээний биеийн тос дээр нь нэмж хутгаад л гуужуулагч маань бэлэн боллоо.

Халуун бүлээн баннтай усанд хэсэг сууж арьсаа зөөлрүүлсний дараа арьс бүрэн хатаагүй чийгтэй байх үед энэхүү гуужуулагчаараа арьсаа гуужуулаарай.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.