Таньд ямар үсний засалт зохихын мэдэж аваарай
Хүн бүрийн нүүр царай, толгойн хэлбэр өөр өөр байдаг. Зарим бүсгүйчүүд өөрт тохирох үсний засалтыг мэдэхгүйгээс болж өөртөө итгэлтэй сайхан харагдаж чаддаггүй...Тиймээс таны толгойн хэлобэрт тохирох үс засалтыг сайтынх нь зүгээс санал болгож байна...
Хэрвээ та туранхай жижиг нүүртэй бол үсээ аль болох ороож долгионтуулах хэрэгтэй.Харин том хамартай бол үсээ дээш шууж засаж байвал хамар тань том болох нь мэдэгдэхгүй...
Бөөрөнхий нүүртэй бол:
Үсээ шаталсан хэлбэрээр засуулах нь таньд зохих бөгөөд үсний 2 талаа нүүрэндээ ойр хэлбэрээр засах хэрэгтэй.Энэ таны нүүрийг урт харагдуулна.Гэхдээ бөөрөнхий нүүрэнд богино үс, эрүүнээс илүү гарсан үс ч сайхан харагдана. Мөн чёлка таньд зохих болно...
Дөрвөлжин нүүртэй бол:

Богино болон дунд зэргийн үс зохидог. Мөн бага зэргийн шингэн чёлка ч зохино. Долгионтой үс таньд зохино харин урт шулуун үс ер зохихгүй гэдгийг хэлэх байна.
Гурвалжин нүүртэй бол:

Богино үс нь таны нүүрний доод хэсгийг тэнцвэржүүлж өгөх бөгөөд өтгөн үс их тус болно.Мөн үсээ шатлуулах нь таны нүүрний дээд хэсгийг өргөн харагдуулах болно. Аль болох нүүрний доод хэсгээ нарийн харагдуулах засалтыг сонгох хэрэгтэй.
Гонзгой нүүртэй бол:

Богинот болон дунд зеэргийн үс таньд таарах ба шингэн чёлка сайхан харагдуулна. Энэ таны нүүрийг урт харагдуулахаас сэргийлнэ.
Зууван нүүртэй бол:
Таньд бүхий л үс засалт зохино. Учир нь та нүүрний зөв хэлбэртэй. Харин нүүрээ хэт далдалсан үс засалтыг сонгоод хэрэггүй. Учир нь таны нүүрний хэлбэрийг хүн болгон хүсдэг...
Зүрхэн нүүртэй бол: Богино үс зохино. Эрүүтэй зэрэгцсэн үс сайхан харагдана.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.