Олимпийн аварга Юля Липницкая “Надад гэр орон байхгүй”




15-хан насандаа Олимпийн аварга болж дэлхийг шуугиулсан уран гулгагч Юля Липницкая түрээсийн байранд амьдардагаа хүлээн зөвшөөрлөө. Японы Сайтама хотноо болох Уран гулгалтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хэдэн өдрийн өмнө тэрээр Москвагийн 1270 дугаар дунд сургуулийн сурагчидтай уулзалт хийж, дараа нь дээдсийн хүрээлэнгийн хатагтай Лена Ленинагийн зохион байгуулсан үдэшлэгийг зорьсон юм.




Юляг дасгалжуулагч Этери Тутберизегийн хамтаар машинаас буухад сурагчид бүчин авч гарын үсгийг нь авч байв. “Олимпийн нээлттэй хичээл” сэдвийн дор хийсэн энэ айлчлал үнэндээ сурагчдын жирийн яриа болон өрнөсөн байна. Хүүхдүүд түүнд асуулт тавьж Юля ч цааргалалгүй хариулж байлаа.

- Уран гулгалтын юу нь таны сэтгэлийг татав?
- Ээж минь намайг уран гулгалт руу уруу татсан. Тиймээс энэ нь миний биш ээжийн сонирхол гэх үү дээ.
- Та гэртээ юу хийх дуртай вэ?
- Надад өөрийн гэсэн гэр байхгүй гэдгээс яриагаа эхэлсэн нь дээр байх. Би ээжтэйгээ хамт хөлсний байранд амьдардаг
- Олимпийн наадмаар үлдсэн дурсамжийнхаа талаар яриач?
- Мэдээж маш сайхан, сэтгэлд таатай дурсамжууд үлдсэн.
- Та хэнээс үлгэр жишээ авдаг вэ?
- Үнэндээ бол хэнээс ч биш
- Таны хамгийн сэтгэлд үлдсэн үсрэлт?
- Гүйцэтгэл сайтай үсрэлт бүр
- Ерөнхийлөгчтэй уулзахад ямар байсан бэ?
- Маш гайхалтай, Учир нь тэр Ерөнхийлөгч шиг биш энгийн хүн шиг л байсан.




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
saraa (103.26.194.16) 2014-03-28 20:56:11
Huurhun zolig ve