Алимны шүүс бэлтгэх жор

Сайн чанарын алимыг ялган авч буцалсан усаар угаагаад хальсалж ариутгасан үрүүрээр үрж шүүсийг 2 давхар марлиар шүүж шахаж авна. Шахаж авсан шүүсийг тагтай шилэн саванд хийж шилэн савтай нь халуун устай саванд хийж 5-10 минут буцалгаж ариутгана.

Орц:

Шинэ алим томхон 2 ширхэг

Гарц: 200 мл

Тэжээллэг чанар: уураг 1.0 гр, тослог 0.0 гр,

нүүрс ус 23.4 гр,

Илчлэг 114.0 ккал

Бэлтгэх арга: Сайн чанарын алимыг ялган авч буцалсан усаар угаагаад хальсалж ариутгасан үрүүрээр үрж шүүсийг 2 давхар марлиар шүүж шахаж авна. Шахаж авсан шүүсийг тагтай шилэн саванд хийж шилэн савтай нь халуун устай саванд хийж 5-10 минут буцалгаж ариутгана. Шүүсийг 6 сартайгаас эхлэн ½-2 цайны халбагаар өдөрт 2-3 удаа өгч болно.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.