Жина Гершон: Би ээж байхаас айдаг

ПИРС МОРГАН: Холливудын тэнгэрлэг бүсгүй Жина Гершон. Энэ бүсгүйтэй уулзахын төлөө би үхэхэд ч бэлэн. Өв тэгш биетэй, үзэсгэлэнт Жина Гершон энэ үдшийн зочин. (Бичлэг)
-“Show girls” кинонд Жина Гершон 1995 онд гоо үзэсгэлэнтэй эсрэг дүр бүжигчинд тоглосон. Тэрбээр 25 жилийн турш дэлгэц, театр, телевиз болон “Бродвей”-д эсрэг талын үзэсгэлэнт бүсгүй байсаар ирсэн. Гоолиг бие, хөөрхөн царай түүний мөнхийн дагуул мэт, тэр хэзээ ч хувиралгүй сайхнаараа байсаар. Түүний тоглосон “Killer Jokes” шинэ кино театруудын өмнө урт дараалал үүсгээд байна. Жина, студид минь тавтай морил.
-Баярлалаа.
-Би нэвтрүүлгээ эхлүүлэхийн өмнө дүрс бичлэг үзүүлдэг уламжлалтай. Саяын бичлэг их сонирхолтой байлаа шүү. Та өөрөөрөө бахархах хэрэгтэй, тийм биш гэж үү. “Show girls” кинонд тоглох Танд тийм ч хэцүү байгаагүй байх?
-Тайзан дээр бүжиглэдэг хэсэг тийм ч удаан үргэлжилдэггүй шүү дээ. Харин эмнэлгийн орон дээр бол зүгээр хэвтээд л, айхтар будаж шунхдах ч шаардлагагүй, амар байсан. Надад их таалагдсан шүү.
-Түүнээс хойш 20-иод жил өнгөрчээ. Хачин юм, гэсэн ч Жина тэр үеийнх шигээ л харагдаж байна.
-Тийм гэж үү, баярлалаа.
-Нууц нь юунд байна вэ?
-Нууц нь уу?
-Мөнх байх арга ухаан?
-Ариун охидын цус (инээв). Сэтгэл хангалуун сайхан амьдрал, зугаатай, хөгжилтэй, бас эрүүл байх л чухал гэж би боддог. Сэтгэлдээ аливаа зүйлийг сайхнаар, хөгжөөнтэй байхаар тусгаж авах хэрэгтэй юм болов уу. Ялангуяа нас явж байна гээд хэт хүндээр хүлээж авахгүй байсан нь дээр.
-Нас ахихын хэрээр эмэгтэй жүжигчдэд уран бүтээлийн санал бага ирдэг гэдэг. Үүнтэй санал нийлэх үү?
-Энэ талаар би ер нь бодож байгаагүй. Шэрон Стоуны 40 насны төрсөн өдрийн баярт би очсон юм. Тэр насыг минь асуусан. Би “Он жилүүд таныг тойроогүй шигээ намайг ч мартаагүй. Харин би таны насан дээр очвол яах бол. Тан шиг наснаасаа “зугтаж”, дарж хэлэх хэрэгтэй юү” гэтэл тэрбээр 40 наснаас боломж багасдаг юм гэсэн”. Тэгэхэд би түүнийг галзуурчихаж гэж бодсон. Он жилийг дагаад бага зэрэг өөрчлөгдөх ёстой гэж би боддог.
-Эрэгтэй жүжигчин нас ахиж байгаа ч урьдынх шигээ халуухан, гол дүрд тоглоод л байна. Гэтэл эмэгтэйчүүд нас намбадаа тохирсон дүр аваад байх шиг?
-Би үүнийг үгүйсгээгүй, тантай санал нэг байна.
-Таны тухай өөр нэг ер бусын зүйл сонссон. Та хэзээ ч гэрлэж байгаагүй гэв үү?
-Энэ чинь тийм гайхаад байх зүйл гэж үү. Юу нь ер бусын сонин гэж?
-Хэн нэгний хувьд гунигтай, эмгэнэлтэй зүйл гэх юм билээ.
-Би тийм гунигтай, эмгэнэлтэйгээр цагийг өнгөрөөдөг гэж үү?
-Үгүй л дээ, та одоо ч гайхалтай сайхан амьдарч байгааг мэдэж байна. Гэхдээ хэн нэгэн эр таныг уургалсан бол ийм зүйл ярихад хүргэхгүй байсан гэх гээд л.
-Яалаа гэж, харин ч би тэр хэн нэгнийг уургалж болох байсан. Гэхдээ би тийм замыг сонгоогүй.
-Үүнээс та яаж зугтаж чадав аа?
-Би буруу хараагүй бол та гэрлэсэн юм байна, тийм үү?
-Хоёр ч удаа гэрлэсэн.
-Үнэхээр хоёр удаа гэж үү?
-За боллоо. Харамсалтай нь, та надаас биш, би танаас ярилцлага авч байгаа шүү.
-Өө, тийм л дээ, уучлаарай.
-Та надад дэндүү “халдаж”, давраад байна шүү?
-Над руу довтолж, “халдаж” болно шүү дээ. Би нэг хүнтэй олон жилийн турш хамтран амьдарсан. Тэр хугацаанд би гэр бүлийн хамтын амьдралыг мэдэрсэн. Тэгээд энэ хүнтэй гэрлэж болох юм гэдэг сонголт хийхэд ч бэлэн байсан. Гэвч нэг л мэдэхэд энэ бодлоо өөрчилсөн. Тэрбээр гэр бүл зохиоход тохирох хүн мөн гэдгийг би мэдрээгүй байснаа ухаарсан. Тийм гэж хэлэхэд хангалттай хариулт олоогүй хэрэг.
-Та хэзээ нэгэн цагт гэрлэх болов уу?
-Мэдэхгүй юм даа. Байж болох л юм.
-Нэг л өдөр хуримын цагаан даашинз өмсөөд зогсож байдаг үлгэрт итгэдэг үү?
-Үгүй. Хурим гэдэг миний хувьд аймаар зүйл. Гэртээ олон хүн цуглуулаад найр хурим хийнэ гэхээс би айдаг.
-Тийм гэж үү?
-Энэ ч үнэхээр хэцүүхэн зүйл байх болно.
-Би таныг өөртөө итгэлтэй хүн байх гэж бодож байлаа?
-Зарим зүйлд л тийм. Харин би ээж байхаас айдаг. Би ээж болох болов уу, тэрний оронд үхсэн нь дээр үү, мэдэхгүй юм даа. Энэ асуудал намайг үе үе зовоодог.
-Та болон өөр хэн нэгний өмнө одоо энэ асуулт тулгараад байгаа юм уу?
-Тийм.
-Энэ тухай би сониноос уншсан юм.
-Тийм үү?
-За тэгээд хуримын хонхны сураг байна уу?
-Одоохондоо алга аа.
-Та их өндөр шалгууртай хүн үү. Яавал та сонголт хийх вэ?
-Зөв л тодорхойлох хэрэгтэй.
-Та Сара Пэйлиний дүрд хувиран клипний зураг авахуулж байсан. Үнэхээр үнэмшилтэй байсан. Жина -Үүний гаргалгааг таны “Lost My Mind” номноос уншиж болох нь ээ?
-Тийм юм байна. Өөрийг өө Ерөнхийлөгчийн байр суурин дээр байгаагаар хүлээн зөвшөөрч, бичсэн нь зөвхөн миний санаа хэдий ч тэр өндөрлөгт хүрэхийн төлөө хүн одооноос бүхнийг эхлэх ёстой гэж хэлэхийг хичээсэн.
-Гайхалтай сонсогдож байна. Уншихсан гэж тэсэн ядан хүлээж байна
.
-Хүмүүс өөрийн сэтгэлийн зам, хайраа олох тухай юм.
-Энэ бол миний байх ёстой газар гэж үү?
-Тийм.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


