Атаархуу хүмүүс амжилтанд хүрдэггүй

Амжилтаас үргэлж хойш суудаг хүмүүсийн шалтгаан нь өөрийнхөөрөө амьдардаггүйд байна. Учир нь тэд цаг ямагт бусдын бодол санаа, шүүмжлэлийн нөлөөнд автдаг учраас тэр. Амжилтанд хүрч өөрийгөө олон нийтэд таниулахад тэдэнд олон зүйл дутдаг.
Ихэнх тохиолдолд:
Тодорхой үйл явдал, нөхцөл байдалд зохицож чаддаггүй.
Айж эмээж, шийдэмгий бус зангаасаа болж шууд шийдвэр гаргадаггүй.
Өөртөө итгэх итгэл муутай.
Гомдомхой, байнга хувиа хичээдэг, амархан уурладаг, хэт атаархуу.
Яавал энэ байдлаас гарч чадах вэ?
Өөрийгөө өөрчлөх гээд үз. Хамгийн сайхан дурсамжаа эргэн сана. Тэр үед бие аз жаргалын дааврыг ялгаруулдаг. Та оюун ухаанаа ингэж хянан захирахдаа дараахь зүйлийг мартаж болохгүй.
Үүнд:
Үгээ хяна, эс тэгвэл үйлдэл болон хувирч болно.
Үйлдлээ хяна, эс тэгвэл муу зуршилтай болно.
Зуршлаа захир, эс тэгвэл таны занар чанар болон төлөвшинө.
Та зан чанараа хянаж захир, учир нь таны заяа үүнээс шалтгаална.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







