“A hundred brilliant ladies” арга хэмжээнд бүсгүйчүүд нэгдлээ

НАМЗХ-ны дэргэдэх Бриллиант клуб охид бүсгүйчүүдрүү чиглэсэн хэд хэдэн ажлын ард гараад байна. Нэгэн санаа зорилгоор бүсгүйчүүдийнхээ төлөө дуу хоолойгоо нэгтгэсэн Бриллант клубээс саяхан “Эмэгтэйчүүдийн эмнэлгийн чанар, стандарт, аюулгүй байдал”-ыг хөндөж хэлэлцүүлэг хийж байсан. Нийгэмд болохгүй бүтэхгүй эмэгтэйчүүдийн эмнэлэг байгаа мөртлөө үйл ажиллагаа нь үргэлжлээд охид бүсгүйчүүд хохироод байгаа энэ байдлыг нэлээд шүүмжилж 250 орчим зочид оролцсон юм.
Хэлэлцүүлгээс гарсан дүгнэлт хохирч байсан гашуун үнэнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан. Бриллиант клубээс санаачилсан дараагийн ажил бол “A hundred brilliant ladies” хэмээх хүндэтгэлийн уулзалт чөлөөт арга хэмжээ байсан юм. Энэхүү үйл ажиллагаанд салбар салбарын төлөөлөл болсон 100 бүсгүй ирж мэдээлэл солилцон өөрийн нэрийн хуудастай ирж солилцон, гарын үсэг бүхий номтой ирсэнээрээ онцлог байлаа. Зуун ном-зуун нэрийн хуудастай уг арга хэмжээний үеэр бүсгүйчүүдийн арьс арчилгаа болоод хувцаслах донж маяг зэрэг сонирхолтой мэдээ мэдээллийг өгч байснаараа тэдний сонирхлыг татаж байлаа.
Уригдан ирсэн бүсгүйчүүд тэнд цугларсан номноос өөрт таалагдсанаа мөн өөрийн сэтгэлээрээ үнээ хэлж худалдан авсан юм. Номноос олсон орлогоо Бриллиант клубын бүсгүйчүүд дараа дараагийн нийгэмд чиглэсэн үйл ажиллагаанд зарцуулахаа мэдэгдэж байлаа. НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч Ё.Нямжаваар ахлуулсан Бриллиант клуб байгуулагдсанаасаа хойш хийсэн гурван томоохон үйл ажиллагааны нэг нь энэ байлаа. Цаашид өрх толгойлсон эмэгтэйчүүд, эрх нь зөрчигдсөн бүсгүйчүүд гээд дуу хоолойгоо хүргэхээр зорьж байгаа олон ажил байгаа гэнэ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







