Дуучин Э.Ганболор 3 сая төгрөг хожлоо

МN-25 дугаар суваг” телевизээс бэлтгэн явуулсан “Хорин нэгэн мянга” реалити шоуны ялагчаар “Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболор тодорч 3 сая төгрөгийн эзэн болжээ. Дуучин бүсгүйн хүчтэй өрсөлдөгчөөр УДЭТ-ын жүжигчин Б.Тамир байсан юм. Тэд 21 мянган төгрөгөөр 10 хоног хэрхэн амьдарч, яаж хэмнэлт хийхээ харуулахын төлөө өрсөлдсөн.

Хоёр оролцогч тус бүрт нь зөвхөн хүнсэндээ зарцуулах 21 мянган төгрөг өгч, өөр мөнгөний эх үүсвэргүйгээр таван одтой “Corporate” зочид буудалд 10 хоног амьдруулсан билээ.

Тэд зохион байгуулагчдын зүгээс өгсөн даалгавруудыг биелүүлж, нэвтрүүлгийн төгсгөлд хамгийн сайн хэмнэлт хийж, өрсөлдөгчөөсөө илүү мөнгөтэй үлдэж чадсан нь ялагч болсон юм.
Эх сурвалж: mongolcom.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.