Өнөөдөр Монголын киночид шилдгээ тодруулна


Монголын киночид гурав дахь жилдээ үндэсний кино урлагийн академийн дээд шагнал “Academy Awards” кино наадмаа хийх гэж байна. Тус наадам Монголын кино урлагийг хөгжүүлэх, дэлхийн тавцанд гаргах, нийгэмд соёл урлагаар үйлчлэх, гоо зүйн боловсрол олгох, киноны чиг хандлагыг зөв тодорхойлох, болон  уран бүтээлчдийг дэмжин урамшуулах, чанаржуулах зорилготой юм. Энэ жилийн “Academy Awards” кино наадам 18 төрлөөр нэр дэвшигчдийг бүртгэжээ. Уг наадамд уран сайхны, баримтат, богино хэмжээний кино гээд нийт 25 уран бүтээл 18 номинацийн төлөө өрсөлдөж байна. Энэ жилийн наадам нэр дэвшиж буй бүтээлүүдийн хүрээнд “Фестивалийн киноны премьер” буюу тухайн киног улаан хивсний ёслолоор дахин нээн үзэгчдийг уран бүтээлчидтэй уулзуулан дэлгэцнээ гаргах гэж буйгаараа онцлог юм. Өмнө жилүүдэд наадмын бүтээлийг зөвхөн шүүгчдийн бүрэлдэхүүн хаалттай үзлэг хийж, шалгаруулдаг байсан бол энэ жилээс эхлэн  үзэгчдийн хамт шүүх нь ээ. Түүнчлэн “Academy Awards 2013” кино наадмын нээлтийн үдэшлэг өнөөдөр буюу 5 дугаар сарын 12-нд 20.30-д “VEGAS” клубт болох аж.

“Academy Awards 2013”-т нэр дэвшсэн бүтээлүүдийг танилцуулъя:

    “Дүүлэн нис” - “Doz entertainment”
    “Хоёулаа унтах уу” - “ZMN” болон Монгол фильм группийн хамтын бүтээл
    “Шөнө дундын яриа” - “Очир фильм” студи
    “Тавилан-2” - “FRIENDS & BROTHERS FILM”
    “Улаан дөрвөлжин” - “Хамба” фильм студи
    “Дурлалын гэмт хэрэг” - “LVA entertainment” “Absolute Pictures” болон “Logic Film”
    “Аравт” – “Монгол фильм” групп, Өвөрмонголын “Нүүдэл соёл” компани
    “Ану хатан” - “Шүүдэр” продакшн
    “Big Fish” - “Dash film”
    “Ерөнхийлөгчийн туслах” – “Шинэ ертөнц” продакшн


Баримтат киноны төрөлд:

    “Хоёр тоосго” Б.Амарсайхан
    “Амьдрал” О.Анхбаяр
    “Нэрийг минь хэлж өгөөч” н.Хүрэлхүү
    “Цэрэг эрийг мартаагүй” Г.Золжаргал
    “Иранд өнгөрүүлсэн 190 хоног” н.Баатарнум
    “Төсөөлөл” н.Баттөмөр


“Short film”-д

    “Нар” Э.Гантөр
    “Өнгө” Э.Гантөр
    “Терминал” н.Өлзийбуян
    “Эргэх холбоо” н.Өлзийбуян
    “Амингоо” Ц.Амартүвшин
    “Сайн уу” Д.Тэмүүлэн
    “Намайг төрүүлээч ээж ээ” Э.Мөнх-Ирээдүй
    “Сүүлчийн зоог” “Оюунлаг” продакшн
    “Бүтээгч шүүмжлэгч” “Оюунлаг” продакшн


“Үүрд хамт байгаач ээж ээ”, “Оюунлаг” продакшны бүтээлүүд дараах 18 номинацийн төлөө өрсөлдөж байна. Үүнд:

    Шилдэг кино – Best Picture
    Шилдэг эрэгтэй дүр – Leading role actor
    Шилдэг туслах эрэгтэй дүр – Supporting  role actor
    Шилдэг эмэгтэй дүр - Leading role actress
    Шилдэг туслах эмэгтэй дүр - Supporting  role actress
    Шилдэг найруулагч - Directing
    Шилдэг зураглаач - Cinematography
    Шилдэг зураач – Art direction
    Шилдэг хөгжим – Music original score
    Шилдэг дуу - Music original song
    Шилдэг монтаж - Editing
    Шилдэг дууны найруулагч-Sound editing
    Шилдэг зохиол – Writing screenplay
    Шилдэг дүрсний эффект – Visual effects
    Шилдэг нүүр будалт – Make up
    Шилдэг баримтат кино – Documentary /feature/
    Шилдэг хөрөнгө оруулагч – Best investor
    Шилдэг богино хэмжээний кино – Short film


Дашрамд дуулгахад, энэ жилээс “Short film” буюу богино хэмжээний киноны номинаци нэмэгдсэнээр киноны уран бүтээлчид, сонирхогчид, оюутнууд оролцож, бүтээлээ үнэлүүлж, олны хүртээл болгох боломж нээгдэж байгаа юм.

Фестивалийн киноны премьерийн хуваарийг хүргэе:

Даваа гариг 05/13

13:00 “Ерөнхийлөгчийн туслах” УСК
15:00 “Аравт” УСК

Мягмар гариг 05/14

13:00 “Ану хатан” УСК
15:00 “Big fish цэвэрлэгээ” УСК

Лхавга гариг 05/15

13:00 “Улаан дөрвөлжин” УСК

Пүрэв гариг 05/16

19:30 “Academy Awards 2013” кино наадмын улаан хивсний ёслол  /УДЭТ-ын гадна талбай/

20:30 “Academy Awards 2013” кино наадмын шагнал гардуулах ёслол  /УДЭТ/

22:30 “Academy Awards 2013” кино наадмын хаалтын хүлээн авалт /Blue Sky Diamond/



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
mmm (103.10.22.41) 2013-05-12 13:46:03
nar ongo 2 bvteeliin ezen EGantomor shvv neriig n buruu bichsen bn