Шүд авахуулах тоогоор хүний ой ухаан мууддаг



Норвегийн Тромсын их сургуулийн эрдэмтэд хүний хөгшрөлтийг судлах олон улсын "Бертула" төслийн хүрээнд хийсэн судалгааны дүнд хүний шүд болон ой санамж харилцан хамааралтай гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тэдний дүгнэлтээр хүний шүд цөөрөх тутам ой санамж нь багасдаг аж. Их сургуулийн профессор Мод Бергдаль “Хүний мэдрэлийн систем маш нарийн бүтэцтэй ба олон эрхтнүүд харилцан хамааралтай байдаг. Хүний шүдэнд ямар нэг байдлаар нөлөөлөхөд хүний тархины томограф зурган дээр илэрдэг. Ялангуяа шүд авахуулахад тархинд илүү тод өөрчлөлт гарч байсан” гэжээ.

"Бертула" төслийнхэн 1988 оноос эхлэн сайн дурын багийн гишүүдийн ой санамжийн чадварыг хянаж байжээ. Гишүүдээс шүд авахуулах тутам ой санамжийн чадвар буурч байгаа нь ажиглагджээ. Энэ ажиглалт нь Японы эрдэмтдийн дүгнэлтийг батлаж байгаа юм. Харин Япончууд загвар болгож мэрэгчдийг сонгон авч судалгаа хийхэд ам дүүрэн шүдтэй мэрэгчид шүдгүй хамаатнуудаасаа илүү хурдан (олон саад бүхий лабиринтаас) хоол ундаа олж байжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.