Сармистай шпагетти хийцгээе бүсгүйчүүд ээ

Орц: /хоёр хүний/
-Оливийн тос аяганы 1/4
-Улаан лоолийн сүмс 2 ц/х
-Хэрчсэн сармис
-Давс
-Шпаггети гоймон 200 гр
-Хэрчсэн яншуй 2 ц/х
-Хэрчсэн ногоон сонгино 1 ц/х
Хийх заавар:
1.Хоол бэлтгэх савандаа 3 литр ус хийж буцалгана.
2.Хайруулын тавганд бэлдсэн оливийн тос, улаан лоолийн сүмс, сармис болон 1 ц/х давс хийн холино. Зөөлөн гал дээр сармисаа шаргал болтол нь 5 минут хутгана.
3.Савтай халуун усандаа гурван удаа 1/2 ц/х давс хийж, дээрээс нь гоймонгоо хийж буцалгана. Буцалгах явцдаа бага багаар хутгана.
4.Ингээд бэлэн болсон гоймонгоо хайруулын тавгандаа хийж, дээр нь яншуй, ногоон сонгино нэмээд хутгана.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







