Өндгийг тогтмол хэрэглэснээр илүүдэд жин үүсэхгүй

Хэрэв та өдөр тутмын хүнсэндээ өндөг болон өндгөөр хийсэн хоол тогтмол хэрэглэвэл урт удаан наслаад зогсохгүй эрүүл энх амьдрах болно. Учир нь өндөг бол уургийн илчлэг чанараараа эхийн сүүний дараа орох гайхамшигтай шимт хүнс юм.
Мөн өндгийг тогтмол хэрэглэснээр биед илүүдэл жин үүсэхгүй, ядрахгүй, хүнс тэжээлийн дутагдалд орохгүй болохыг эрдэмтэд тогтоосон байна.
Өндөгний 10-12 хувийг хальс, 30-32 хувийг шар, 56-60 хувийг нь альбумин уураг буюу бидний нэрлэдгээр цагаан хэсэг эзэлдэг. Мөн хальсанд нь нүүрсхүчлийн кальци 94 хувь, нүүрсхүчлийн магни, кальци-фосфорын нэгдэл, органик бодис үлдэх хувийг нь эзэлдэг. 60 гр жинтэй 1 өндөг 87 к/кал,18 гр жинтэй шар хэсэг нь 69 к/кал, 33 гр цагаан уураг нь 18 к/кал тус тус агуулдаг бөгөөд илчлэг чанарын хувьд үхрийн 40 гр мах, 200 гр сүүтэй тэнцдэг байна.
Хэрэв хүн өдөрт 1 ширхэг өндөг идэж хэвшвэл шаардагдах уураг, эрдсийн хэрэгцээнийхээ 3-4, аминдэмийн 30 хүртэлх хувийг авах юм. Мөн та өдөрт 1 ширхэг өндөг идвэл нас уртасна гэдгийг бүү мартаарай.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







