Угаалгын машинтай ажиллах зөвлөгөө

Хиймэл торго, вискоз, нийлэг нейлон, капрон материалаар хийсэн цамц, юбка зэрэг хөнгөн чанарын хувцсыг гараагаа угаахыг зөвлөе. Учир нь машинаар угаахад энэ төрлийн хувцас нь сунах магадлалтайгаас гадна материалын чанарт муу нөлөөтэй.
Дотуур хувцсыг ч гарааг угааж болдог байна. Гэхдээ зузаан даавуу, бөс нэхмэлээр хийсэн дотуур хувцсыг машинд угааж болно.
Угаахын өмнө цагаан хэрэглэлийг будагтайгаас, ноосон эдийг хиймэл даавуун эдээс тусгаарлавал зохино.
Бохирдолтын байдлыг харгалзах хэрэгтэй. Халаасанд нь ямар нэг юм үлдсэн эсэхийг шалгаад оёдлыг нь урьдчилан цэвэрлэхээ мартуузай.
Эхний угаалгад усны халуун нь (гар дүрж болохуйц) 40 градусаас дээш байж болохгүй. Хэрэв ус их халуун байвал цагаан хэрэглэл сайн угаагдахгүй.
Угаасан хувцсаа усаар зайлахын ач холбогдлыг хүмүүс ихэвчлэн бүрэн үнэлдэггүй байна. цагаан хэрэглэлийг усаа тунгалаг болтол зайлах хэрэгтэй. Ингэж л угаагч бодис, хирний үлдэгдэл бүрэн арилах ёстой.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







