Катя Зол брендийн загварын шоу 3-р сарын 16-нд болно

Загвар зохион бүтээгч Г.Золцэцэг саяхан Нью Йоркийн загварын долоо хоногт оролцож, өөрийн “Катя Зол” брендээ амжилттай танилцуулаад ирсэн билээ. Дэлхийн загварын ертөнцөд аль хэдийнэ танил болоод буй “Катя Зол” бренд тун удахгүй та бидний хүртээл болох гэж байна.
3-р сарын 16-нд 19.00 цагаас “iLOFT FUNCTION HOUSE”-т болох “NEW YORK FASHIOIN SHOW IN MONGOLIA”-д Г.Золцэцэг тэргүүтэй уран бүтээлчдийн баг оролцох юм. Шоуны үеэр Г.Золцэцэг цаашдыг төлөвлөгөөгөө танилцуулах бөгөөд дэлхийн 240 оронд цацагддаг “Fashion one” телевиз монголын загварын салбарыг сурталчлах ажээ. Чадварлаг загвар зохион бүтээгч бүсгүйн шилдэг бүтээлүүдтэй танилцах үдшийн тасалбарыг “iLOFT FUNCTION HOUSE”-н кассаар 40000төгрөгийн үнэтэйгээр худалдаалж байна.





Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Найз
(202.72.245.70)
2014-02-10 16:36:47
Ene erdenesuvd boliochee Mongold zunduu mundag make upuud bnshd haanaasa ene erdenesuvdiig olood daguulaad chireed yvdgiim de zoloo mini Naadah chin chamaig dagaj l joohon ner olj avah yum da huurhii
0
0
0
Хариулах







