Монгол залуу, Шинэ Зеланд бүсгүй хоёрын хайрын түүхийн тухай дэлгэгджээ


hosШинэ Зеландын нэгэн хэвлэлд Монгол залуу, Шинэ Зеланд бүсгүй хоёрын хайрын түүхийн тухай дэлгэжээ. Тэрээр Шинэ Зеландын “Golden Bay”-д төрж өссөн Зои Литч бүсгүй ирээдүйн нөхөр Чулаанбаатарын Энхнасантай 2008 онд Монголын говьд алтны уурхайд танилцаж байсан аж.

Хосууд өдгөө Шинэ Зеландад хүү Түвшинбаярын хамт амьдардаг гэнэ.

Зоя Лийч Монголд ирэхээсээ өмнө Шинэ Зеландын нийслэл Веллингтон хотод зураачаар ажилладаг байжээ. Тэрбээр “Ингэн нулимс” киногоор Монголыг таньж, сониуч зандаа хөтлөгдөн улам ихийг мэдэхийг хүсэн Монголд ирсэн аж.

Түүнийг Монголд ирэхэд Зоя Лийчийн аавынх нь найз түүнд Монголд уурхайд ажиллах саналыг тавьжээ. Ингээд алтны уурхайд ажиллахаар ирсэн нь түүнийг ирээдүйн нөхөртэй нь учруулах хувь тавилан байжээ. Нөхөр Энхнасантай дотно танилцаж, тэд уурхайд хамтран ажиллаж байхдаа бие биедээ англи, монгол хэл зааж өгдөг байсан хосууд өөр өөрсдийнхөө хэлээр хольж ярин ойлголцдог байна. Зоя уурхайд жилийн долоон сард нь л ажилладаг бөгөөд бусад үед ихэнх цагаа Насаагийн гэр бүлтэй хамт өнгөрөөдөг болсон байна.

Ингээд хосууд 2011 оны зун Монголд гэрлэж, гэрлэх ёслолд Насаагийн гэр бүл, Зоягийн ихрийн өрөөсөн болох, ах Рах нь оролцжээ.

Тэд удалгүй Шинэ Зеландад суурьшсан гэнэ. Энхнасан “Golden Bay A&P Show” хэмээх ноос хяргах талбайд ажилладаг. Энхнасанг бүгд Насаа гэж дууддаг бөгөөд Насаа эр хонины ноос хяргагч болжээ. Насаагийн хайрын түүхийг өгүүлсэн энэхүү нийтлэл гарах болсон шалтгаан нь тэрээр хонины ноос хяргах тэмцээнд түрүүлснээр Шинэ Зеландын сэтгүүлчдийн хараанд өртсөн хэрэг.

Насаа Шинэ Зеландад ирээд хонины ноос хяргахыг хадам ааваасаа сурчээ. Нүүдэлчин гэр бүлд төрсөн болохоор ч тэр үү ажилдаа гаргуун, сайн гэнэ.

Тэд хүү Түвшинбаярын хамт өнгөрсөн жил Монголдоо ирээд буцсан аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
TUUL (202.179.15.135) 2014-04-18 11:19:21
Ene caitiig unshdag erxemceg emerteichuuddee ene udriin mend xurgex zuuraa erch xuchtei amjilt ylaltaar duuren baixiig erooe Emegtei chuudee um acuuya zuvuluud ogoorei Bi eroocoo xulruxuuruu 2cugnaac xulc gardaggui bcan Getel cuuliin ued xulopxoop l cugnaac baga zergiin unertei xulc garax bllo Bi odoo yax ve xolpox bolgndoo ygaagaad ch nemer alga terej bgaag l gaxin xulc gaaad bn Naizuudaa ur dun caitai arga bolood yu avch xereglex ve Xaanaac ymar buteegdexuun yu avch xereglex ve Tyclaarai guij bn
javhaa (202.131.247.23) 2014-04-17 23:20:05
ene yag yamar utga bolood yunii tuhai ve unheer setgel hudlum hairiin tuuh bj chadhuu tanai sait yagaad iim yaduu yum be sait ruu ni zorij orood unshhaar hund heregtei yum baihgui tegeed utga zuin nairuullgagui hund yamar ch uguuj medleg uguh medeelel baihgu goolingoomn bol hund heregtei emegteichuuded heregtei zuvulguu niitleliig mash sain ugdug ulger jishee avmaar yumaa ta nar