Живсэн онгоцны нэг өрөөнөөс 48 охины цогцос олжээ


Энэ сарын 15-ны өдөр БНСУ-ын Инчоны боомтоос Чэжүг зорьж яваад осолдсон “Sewol”  усан онгоцны зорчигчдыг аврах ажиллагаа 10 дэх өдрөө үргэлжилж байна. Аврах багийнхны мэдээлснээр нас барсан хүний тоо одоогийн байдлаар 180-д хүрч, 115 хүнийг үргэлжлүүлэн хайсаар байгаа аж. Ослоос 174 хүнийг аварч чадсан юм.

Аврах ажиллагааг явуулж байгаа Тэнгисийн цэргийн ахмад  Kim Jin-Hwang хэлснээр живсэн усан онгоцонд ажиллаж байгаа шумбагч нар нэг өрөөнөөс 48 охины цогцосыг олсон бөгөөд тэд бүгд аврах хантаазтай байжээ.Одоогоор живсэн онгоцны өрөө нэг бүрийг самнан сураггүй болсон хүмүүсийг хайсаар байгаа аж. Аврах багийн шумбагч нар тус усан онгоцны 111 өрөөний 35-ыг л шалгаад байгаа гэнэ.

Мөн тэрбээр шумбагч нар живсэн усан онгоц дотор 10 минутаас иүүтэй хугацаагаар ажиллах боломжгүй байгаа хэлсэн байна.Түүнчлэн аврах ажиллагааны шумбагч нарт усан дор ажиллахад живсэн усан онгоцны өрөөн доторх бүх зүйл хөвж байгаа учраас тэдгээр бүх зүйлсийг нэг бүрчлэн шалгахад цаг алдан хүндрэл учирч байгаа гэдгийг хэллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.