Дурлал уу, секс үү?



Монгол улсын хэмжээгээр хийсэн Нєхєн vржихvйн эрvvл мэндийн судалгаанаас харахад насанд хvрээгvй байхдаа жирэмсэлсэн олон охид найз залуудаа хайртайгаа нотлох гэж бэлгийн хавьталд орж байжээ. Гэвч тэр нь ихэнх тохиолдолд амьдралд нь хар толбо vлдээдэг. Тэгээд л єєрийгєє дурлалын золиос болсон гэж бодох болно.

Гэвч ингэхэд дурлал, секс хоёр нэг зvйл гэж үү? Vгvй. Хоёр єєр зvйл.
Харьцуулж vзье л дээ.

ДУРЛАЛ:

Хайр дурлал бол сэтгэлийн хєдєлгєєн. Дурлалыг яг таг тодорхойлчихсон зvйл байхгvй. Дурлал ямагт хvний сэтгэлийг хєдєлгєсєн романтик зvйл байдаг.

СЕКС:

Секс нь биологийн, бие махбодийн vйлдэл. Сексийн олон хэлбэр байдаг. Тухайлбал эрэгтэй эмэгтэй хvний хооронд, ижил хvйстнvvд хоорондоо, гар хангалга зэрэг.



Секс бvхэн тийм ч романтик байдаггvй. Тэгээд ч сексээс єєр хэлбэрээр хайраа илэрхийлж болно. Бэлгийн хавьтлыг тэвчих нь утгагvй дэмий зvйл гэж зарим хvн ярьдаг. Гэвч бэлгийн хавьтлыг тэвчих нь магадгvй танд хамгаас хэрэгтэй ч байж болно. Юуны ємнє бvх тєрлийн бэлгийн хавьтлыг тэвчиснээр та БЗДХ-уудаас єєрийгєє сэргийлнэ. БЗДХ-уудын ихэнх нь эмчлэгддэг ч бас эмчилгээгvй vхэлд хvргэдэг нь ч бий.

Мєн та бэлгийн хавьтлыг тэвчиснээр єєрийнхєє vнэ цэнийг мэдэрдэг болно. Та сексийн талаар юу мэдэрдэг байх нь хамаагvй. “Зєв мэдрэх” хvртлээ л сексийг тэвчих нь зєв. Єєрєєр хэлбэл та бэлгийн хавьтлыг тэвчиснээр дурлал, секс хоёрын ялгааг ойлгох болно. Хэн нэгэнд дурласнаа бэлгийн хавьталд орохгvйгээр илэрхийлэх хэдэн мянган арга бий. Та хайртдаа аль болох их цаг зарцуулж, vзвэр vзэх, сэтгэлээсээ ярилцах гээд л тоолж барамгvй олон хэлбэрээр хайраа илэрхийлж болно. Тvvнчлэн та хайрттайгаа vнсэлцэж тэврэлдэж бас болно. Гэхдээ энэ нь секс рvv тvлхэх нь олонтоо. Гэвч учирч болох хvндрэлvvдийг санаж цаг тухайд нь єєрийгєє хязгаарлаж явбал болох нь тэр.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.