“Safety edication” сэтгүүлийн анхны дугаар хэвлэгдлээ

Жил бүрийн 4 дүгээр сарын 28-ныг үйлдвэрлэлийн ослоор эндэгсдийн дурсгалыг хүндэтгэж “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн өдөр” хэмээн дэлхий даяар тэмдэглэдэг билээ.
Энэхүү өдөрт зориулж “Аюулгүй ажиллагааны боловсрол” /Safety edication/ нэртэй сэтгүүл хэвлэгдэн гарлаа. Тус сэтгүүл Монголын ХАБЭА-н салбарын анхны хэвлэл болж буйгаараа онцлог юм. Улирал тутамд гарах тус сэтгүүл нь салбар бүрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн болон олон нийтийн аюулгүй ажиллагааны боловсролыг дээшлүүлэх зорилготой юм.Үүнээс гадна гадаад дотоодын компаниудын Хөдөлмөрийн аюулгүй байдлаа сайжруулсан туршлагууд, тэдний алдаа оноог бодит жишээнд тулгуурлан сонирхолтойгоор тайлбарлажээ.

Сүүлийн үед манай улсад Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүйгээс үүдсэн осол шил дараалан гарах болсон. Тэгвэл аливаа эрсдлийг бууруулахад юу чухал вэ гэдгийг онцолсон нийтлэлүүдийг энэхүү дугаартаа хөнджээ.
Мөн бизнестээ амжилт гаргахын тулд аюулгүй ажиллагааг хэрхэн хангах талаархи ажил олгогчидод зориулсан цуврал хичээл оруулсан байна. Энэхүү хичээл нь цаашид цувралаар нийтлэгдэх аж. Уншигчдад зориулж өдөр тутамд анхаарч анзаарч байх сонирхолтой зөвлөмжүүдийг ч багтаасан байна.
“Safety edication” сэтгүүлийг Монголын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн менежментийн хүрээлэнгээс /OSHMI/ эрхлэн гаргаж байгаа юм.
Монголд ХАБ-ын мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургууль , сурах бичиг үгүйлэгдсэн энэ цаг үед тус сэтгүүл нь мэргэжилтнүүдын гарын авлага болж байгаагаараа онцлог.
Сонирхуулахад дэлхий дээр үйлдвэрлэлийн ослоор15 секунд тутамд íýã хүн амиа алдаж, 160 ажилчин гэмтэл бэртэл авдаг. Өдөрт 6300 хүн, жилд 2.3 сая гаруй хүн үйлдвэрлэлийн осол болон мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн улмаас амь насаа алддаг гэсэн Дэлхийн хөдөлмөрийн байгууллагын ILO/ статистик баримт бий.
Харилцах утас:89953838, 98111895
www.oshmi.mn
УРИЛГА
Эрхэм хүндэт харилцагч, хамтран ажиллагч таныг
Монголын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжлийн анхны тогтмол хэвлэл болох Safety Education /Аюулгүй ажиллагааны боловсрол/ сэтгүүлийн нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Нээлтийн үйл ажиллагаа 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 12:00 цагт "ИНТЕР НОМ"-ын их дэлгүүрт болно. Лавлах утас: 88110905, 8995-3838, 8997-3838
Дөрөвдүгээр сарын 28. Дэлхийн үйлдвэрлэлийн ослын өдөрт зориулан гаргаж буй “Аюулгүй ажиллагааны боловсрол”/Safety education/сэтгүүлийн нээлтийн ажиллагаа 2014 оны 4-р сарын 28-ны өдрийн 12 цагт Интерном-ын их дэлгүүрт болно.
Зохион байгуулагч: Монголын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн хүрээлэн
Харилцах утас: 89973838 76113838 89963838
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.





