Мусульман шашинтай улс орнуудын мисс



Өнгөрсөн жил Индонезийн Бали аралд болсон  "Дэлхийн мисс-2013" тэмцээнийг олон зуун хүн эсэргүүцэн жагсаж байсан билээ. Индонез бол ислам шашинтай орон. Тиймээс задгай хувцасласан бүсгүйчүүдийн тэмцээн индонезчуудын дургүйцлийг төрүүлж байсан. Иргэд уг тэмцээнийг садар самууныг сурталчилж байна гэж үзжээ. "Дэлхийн мисс 2013" тэмцээний зохион байгуулагчид энэ жил исламын шашинтай оронд явуулж байгаагаа харгалзан усны хувцастай тэмцээнийг хасч байсан ч түүхтэй.



Тэгвэл эдгээр Мусульман шашинтнууд миссийн тэмцээнээ хэрхэн зохион байгуулдаг юм бол? гэдгийг та бодож байгаа байх. Тэд уг тэмцээнийг зохион байгуулахдаа гоо бүсгүйчүүдийн биеийг ил гаргахгүй, уламжлалт үндэсний хувцастай нь шалгаруулдаг байна. Ингэхдээ биеийн галбирийг гол болгодоггүй бөгөөд оюуны болон сайн үйлс хэрхэн хийж байгаагаар нь голчлон шүүдэг байна.


Загварын тайзан дээр гунхаж, зураг авалтад оролцох дэлхийн олон үзэсгэлэнт загвар өмсөгчдийн дунд Мусульман шашинтай гэр бүлээс гаралтай хүмүүс цөөн хэд байдаг. Гэвч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дээр ислам шашинтай гэр бүлд төрж, өсөөгүй загвар өмсөгчдийг “Мусульманчууд” гэж нэрлэх нь олонтой. Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Дорнод зүгээс гаралтай загвар өмсөгч бүрийг мусульман гэр бүлд хүмүүжсэн гэж нэрлэдэг байна. Тэр дунд мэдээж эмэгтэй хүний эрхийг дээд зэргээр зөрчдөг ийм шашинтай гэр бүлд жинхнээсээ мэндэлсэн цөөн моделиуд ч бий.



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.