Монгол оюутан Америкийн телевизийн академийн шагнал хүртлээ




Дэлхийн телевизийн хамгийн том наадам Эммийн авардсын шагналыг Монгол Улсын иргэн Н.Мөнхцэцэг хүртжээ. Энэ сарын 23-нд Америкийн телевизийн Академи /Emmy/-ийн Леонард Х.Голденсон театрын Алдрын танхимд монгол оюутан ур ухаан, авьяас билгээ үнэлүүлж, дэлхийн алдартнуудтай мөр зэрэгцэн зогссон байна.




Телевизийн академийн болон Эммийн сангаас жил бүр уламжлал болгон явуулдаг их сургуулиудын Телевизийн шагнал гардуулах 35 дахь удаагийн ёслолын ажиллагааны "Хүүхэлдэйн кино"-ны номинацид "I\"m possible" хүүхэлдэйн киноны продюссер Н.Мөнхцэцэг III байрын цомыг хүртжээ. 




Монгол охинд Эммийн цомыг Америкийн хүүхэлдэйн киноны супер од, "The Looney Tunes" цувралын Порки Пигийн дууг оруулсан, алдарт жүжигчин Боб Берген гардуулсан байна.Тэрбээр Саваннагийн урлаг дизайны коллежийн оюутан аж.




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.