Монголын дуучин залуу Францын дуучин бүсгүйтэй хуримлах нь үнэн үү?


Хүүхэд залуусын дунд хэдийнэ танил болсон дуучин Анхууш буюу Ц.Анхбаяр өөрийн “Facebook”-дээ “хайр сэтгэлд  гарал үүсэл үндэс угсаа, шашин шүтлэг хамаардаггүй юм” хэмээн бичиж, гадаад бүсгүйн зураг оруулжээ.

Тэрбээр энэ оны хоёрдугаар сард “Facebook”-ээрээ дамжуулан “Францын залуу дуучин Клеменстэй хамтарсан уран бүтээл удахгүй гарна” хэмээн мэдэгдэж байсан юм.

Дуучин залуугийн сэтгэлийг татсан бүсгүй нь Францын дуучин бүсгүй, 26 настай Клеменс Сэйнт аж. Баттай эх сурвалжийн мэдээлснээр тэд Америкт танилцаж, улмаар дотносож, удахгүй хуримаа хийхээр болсон гэнэ. Анхуушийн фэнүүд нь тэдэнд баяр хүргэсэн мессэж нисгэж байгаа сурагтай



Дашрамд дуулгахад, дуучин Анхууш тэргүүтэй D45 хамтлаг ирэх сард “Улаанбаатар палас”-ын задгай талбайд бие даасан тоглолтоо хийх гэж байна. Тус тоглолтод Клеменс Сэйнт оролцох аж.





Нийтлэгдсэн огноо: 2014 оны 4 сарын 22

Монголын дуучин залуу Францын дуучин бүсгүйтэй хуримлана

Хүүхэд залуусын дунд хэдийнэ танил болсон дуучин Анхууш буюу Ц.Анхбаяр өөрийн “Facebook”-дээ “хайр сэтгэлд  гарал үүсэл үндэс угсаа, шашин шүтлэг хамаардаггүй юм” хэмээн бичиж, гадаад бүсгүйн зураг оруулжээ.

Тэрбээр энэ оны хоёрдугаар сард “Facebook”-ээрээ дамжуулан “Францын залуу дуучин Клеменстэй хамтарсан уран бүтээл удахгүй гарна” хэмээн мэдэгдэж байсан юм.

Дуучин залуугийн сэтгэлийг татсан бүсгүй нь Францын дуучин бүсгүй, 26 настай Клеменс Сэйнт аж. Баттай эх сурвалжийн мэдээлснээр тэд Америкт танилцаж, улмаар дотносож, удахгүй хуримаа хийхээр болсон гэнэ. Анхуушийн фэнүүд нь тэдэнд баяр хүргэсэн мессэж нисгэж байгаа сурагтай.

Дашрамд дуулгахад, дуучин Анхууш тэргүүтэй D45 хамтлаг ирэх сард “Улаанбаатар палас”-ын задгай талбайд бие даасан тоглолтоо хийх гэж байна. Тус тоглолтод Клеменс Сэйнт оролцох аж.
- See more at: http://yellow.time.mn/content/44430.shtml#sthash.ybbHBLC1.dpuf
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.