Гадаадын гэрэл зурагчны дуранд буусан Монголын тэнэмэл хүүхдүүд
Getty Images фото агентлагийн гэрэл зурагчин Паула Бронштейн /Paula Bronstein/ манай улсад ирэхдээ орон гэргүй, тэнэмэл хүүхдүүд болон асрамжийн газруудад амьдардаг хүүхдүүдийн тухай фото нийтлэл бэлтгэжээ. Түүний өгүүлснээр Монголд гудамжны хүүхдүүд олон байдаг ба тэд ядуу тарчиг амьдралын улмаас гудамжинд гарсан хэмээсэн байна. Паула Бронштейн 2010 онд Монголд ирсэн ба тухайн үед авсан зургуудаараа үзэсгэлэн гаргаж байжээ.
Асрамжийн газарт хүргэгдсэн хүүхэд



10 настай Отгонжаргал халаалт, цахилгаангүй гэртээ архичин ээжийнхээ хамт сууж байна. Энэ охин сургуульд явдаггүй бөгөөд өдрийн ихэнх цагийг гадуур тэнэж өнгөрүүлдэг. Түүнийг асрамжийн газарт өгсөн ч хэдхэн хоногийн өмнө оргоод ирчихсэн байгаа нь энэ аж.

Отгонжаргал гудамжинд суун дуу дуулж, багахан мөнгө олдог.









Mongolic.mn
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







