Дэлхийн аварга М.Уранцэцэгт Нутгийнхан нь 100 сая төгрөг бэлэглэжээ

 Жүдо бөхийн улсын шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Мөнхбатын Уран-цэцэг Бразилийн Рио-де-Жанейро хотноо болсон насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, аваргын алтан медалийн эзэн болсон билээ. Ингэснээр тэрбээр Монголын жүдо бөхийн холбооны анхны дэлхийн аварга эмэгтэй болсон юм.

Дэлхийн аварга М.Уранцэцэг Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул бөгөөд өчигдөр төрөлх нутагтаа очиход нутгийн зон олон нь болоод аймаг, сумын урирдлагууд, Жүдо бөхийн холбооныхон Баганат талбайдаа ёслол төгөлдөр хүлээн авч баяр хүргэсэн байна.
Түүнчлэн хонгорчууд аваргынхаа алтан медалийг 100 сая төгрөгөөр мялаан, цаашдын их спортод нь өндөр амжилтыг хүсэн ерөөжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
bayay (124.158.109.223) 2013-09-18 17:28:04
bayar hurgeye iluu ih amjiltiig husye