Суганы харласан хэсгийг хэрхэн арилгах вэ?

Хэрэв дезодрант хэрэглэснээс харшил үүсдэг бол дезодрант хэрэглэх гэсний хэрэггүй. Тэдгээр урьдчилан сэргийлэлийн оронд байгалийн эмчилгээг сонгохыг зөвлөж байна.

1. Лемоны шүүсийг сахартай холиод суганы харласан хэсэгт түрхэнэ. Үүнийг 15 минут байлгаад угаана. Хоёр долоо хоног тогтмол хэрэглэсний дараа илт үр дүнгээ өгч суганы хар арьс цайрсан байхыг та анзаарна.

2. Төмс цайруулах үйлчилгээтэй. Төмсний шүүсийг харласан хэсэгт түрхэж ашиглана. Арьсны асуудалтай хэсэгт энэхүү аргыг хоёр долоо хоног хэрэглэсний дараа арьсанд хэрхэн өөрчлөлт гарахыг олж хараарай.

3. Бас нэгэн байгалийн арга бол шингэн дээр ижил хэмжээний лаймын шүүс, глицерин, сарнайн ус нэмнэ. Үүнийг унтахын өмнө асуудалтай хэсэгтээ массажлах байдлаар түрхэж хэрэглэнэ. Бүхий л шөнийн туршид байлгаад өглөө нь угааж арилгана. Хэдхэн өдрийн дотор чи үр дүнг нь харах болно.

4. Танай гал зууханд хөөлгөгч сод байдаг л биз дээ. Содыг устай холино. Үүнийг шүршүүрт орсны дараа суганы харласан хэсэгт түрхээд хаттал нь хүлээнэ. Хатсаны дараа бүлээн усаар угааж арилгана.

Эх сурвалж: chuhal.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.