Дэлхийн хамгийн залуухан, тэрбумтан эмэгтэй
14-хөн насандаа компани удирдаж, тэрбайтугай жилд 250 сая ам долларын ашигтай ажиллана гэдгийг хэр баргийн хүн хийгээд байхааргүй том даваа. АНУ-ын Аризона мужийн охин Белла Уймс одоогоос 3 жилийн өмнө 14 настай байхдаа "Origami Owl" нэртэй аксессуарын бизнесээ эхлүүлж байжээ. Анх Белла өөрөө загвараа гарган, бүтээгдэхүүнээ хийж найз нөхдийн хүрээндээ борлуулж эхэлсэн байна.

Ингэсээр "Origami Owl" гэх нэр дэлхий дахинаа түгж, өөрийн гэсэн худалдан авагчтай болж, асар хурдан хугацаанд нэр алдрыг олсон аж. Тиймдээ ч өнгөрсөн жил түүний компани 250 сая ам долларын ашиг хийжээ.

Белла анх аав, ээжээсээ 16 насны төрсөн өдрөөр машин авч өгөхийг хүсэхэд яагаад чи өөрөө машин авах мөнгөө олж болохгүй гэж хэмээн хэлсэн үеэс бизнесийн санаагаа авсан. Хүн бүхэн хүссэн зүйлээ хийе гэвэл бүтэхгүй зүйл байхгүй гэдэгт итгэдэг хэмээн Форбес сэтгүүлд ярьжээ.
Өнөөдөр Белла хичээлдээ явдаг энгийн сурагч хэдий ч олон ажилтан ажиллуулдаг босс гэнэ. Түүний "Origami Owl" брэнд 25 мянга гаруй бие даасан загварын бүтээгдэхүүнээ өөрийн сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалдаг аж.







