Хатагтай нараа өнөөдөр хоолны дэглэмээс татгалзах олон улсын өдөр шүү!

Охид бүсгүйчүүдийн хамгийн ихээр санаа зовоодог асуудлын нэг бол хэт таргалалт болоод байгаа. Харин нөгөө талаар хат туранхай буюу турах дон туссан "Анорексиа" хоолны дуршилгүй болох эмгэгтэй бүсгүйчүүд олширох болжээ. Эдгээр хүмүүст зориулан жил бүрийн тавдугаар сарын 6-ны өдрийг хоолны дэглэмээс татгалзах олон улсын өдөр болгон тэмдэглэх болжээ.



Анорексиа" нь хэвийн жинтэй ч өөрийгөө тарганд тооцон хоолоо сойсоор улмаар сэтгэцийн өөрчлөлтөнд ордог өвчин юм.



Энэ өвчнөөр ихэвчлэн эмэгтэйчүүд өвчилдөг бөгөөд таван хүн тутмын нэг нь амиа алддаг гэсэн тооцоог ДЭМБ-ээс гаргажээ. Хэрвээ та турахаар хоолоо сойдог бол өнөөдөр энэ дэглэмээсээ татгалзахыг зөвлөж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.