Оросын сайхан бүсгүй Элмира Абдразаков

Өнгөрсөн Бямба гаригт “Оросын Мисс 2013” тэмцээн болж өнгөрлөө. Сайхан бүсгүйчүүдээрээ алдартай манай  хойд хөршийн миссээр Mосква хотын уугуул Elmira Abdrazakov гэх бүсгүй тодорсон байна. Тэрээр 18 настай коллежийн оюутан бөгөөд олон сайхан Орос бүсгүйчүүдээс ялгаран шалгарчээ. Уг тэмцээн түүний анхны тэмцээн бөгөөд санаандгүй тохиолдлоор тэмцээнд орохоор шийдсэн гэнэ.  Түүнчлэн сайхан бүсгүйгээр тодорсон Elmira Abdrazakov  дэлхийн мисст оролцох эрхээс гадна 100,000 $-н үнэтэй машинаар шагнуулжээ. Мөн ОХУ-ын миссийн тэмцээн оны эхэнд болдог учираас ялагч нь "Дэлхийн мисс" болон "Эх дэлхийн мисс" гэсэн олон улсын томоохон тэмцээнүүдэд бүтэн жилийн турш бэлдэж оролцдог байна.













Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.