Бяцхан үрсийн тань ам гэмтсэн бол юуг анхаарах хэрэгтэй вэ?
Хүүхдийн амны хөндийн салст бүрхүүлийг үрэвсүүлэн жижиг өнгөртэй шархлаанууд үүсгэдэг өвчнийг ам гэмтэх гэдэг.
Юунаас болдог вэ?
- Төрөл бүрийн нянгаар үүсгэгдэнэ.
- Амны хөндийн ариун цэврийг муу сахидаг, шүд цоорсон хүүхдүүд ангинаар амархан өвчилдөг.
- Багаас нь хэт бэгнэж сургасан хүүхдэд халууцсан үед нь хүйтэн юм уулгах, хүйтэн усанд хөлөө дүрэх, даарах үед амархан цочирдог.
- Архаг ангинатай хүнтэй аяга, халбага, шүдний сойзоо дамжуулан хэрэглэвэл халдварладаг “гэр бүлийн өвчин” юм.

Өвчний үед илрэх шинж тэмдгүүд
• Амны хөндийд өөрчлөлт гарахаас 2-3 хоногийн өмнөөс өндөр халуурч, бөөлжих, хоол ундандаа дургүй болох
• Шүлс их гоожих, амнаас эвгүй үнэр үнэртэх
• Амны хөндийд жижиг шархлаанууд үүсч, цайвар өнгөр тогтож, эргэн тойрон улайна
• Уруул хавиар туурч шархална

Анхаарах зүйлс
- Хүйтэн юм уулгаж болохгүй
- Хар цай, хярам, жимсний жүүсийг бүлээлгэн ойр ойрхон их хэмжээгээр уулгах
- Хоолыг хагас шингэн байдалтай бэлтгэж бага багаар өгөх
- Зөгийн балны өтгөрүүлсэн уусмалаар аман дахь шархыг арчиж цэвэрлэх
- Витамин С-гийн уусмалыг уулгах
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






