АНУ-н тэргүүн хатагтай Мишел Обама ”БИДНИЙ ОХИДЫГ СУЛЛА” хөдөлгөөнд нэгдлээ

Баруун Африкийн Нигери улсад исламын “Боко Харам” зэвсэгт бүлэглэл  дөрөвдүгээр сарын дундуур Нигерийн хойд хэсгийн Борно мужийн Чибок тосгоны охидын дунд сургуулийн дотуур байранд халдаж, 200 гаруй сурагчийг барьцаалсан хэрэг дэлхий нийтийг цочроосон билээ. Тус бүлэглэл 12-15 насны 276 охиныг барьцаалсан бөгөөд  “Боко Харам”-ын тэргүүн Абубакар Шекау гэгч видео бичлэгээр дамжуулан охидыг тус бүр нь 12 ам.доллараар секс боолчлол явуулагчдад худалдана, мөн эхнэр болгон зарна хэмээн сүрдүүлээд байгаа юм.



Охид угаас хэн нэгэн эрийн эхнэр болох заяатай төрсөн, тиймдээ ч энэ бол тэдний хувь төөрөг хэмээн ярьж байна. Тус улсын засгийн газраас охидыг эсэн мэнд эргүүлэн буцаан авна гэж ард иргэддээ амласан бөгөөд BRING BACK OUR GIRLS буюу БИДНИЙ ОХИДЫГ СУЛЛА гэсэн уриалга бүхий хөдөлгөөн дэлхий даяар өрнөж буй юм. Энэ хөдөлгөөнд жүжигчин, дуучин зэрэг олон алдартан  нэгдсэнээс гадна нийгмийн идэвхитэнгүүд болоод төр засгийн удирдлагууд  нэгдэж байна.  АНУ-н тэргүүн хатагтай Мишел Обама тус хөдөлгөөнд нэгдсэнийг дэлхий нийт онцолж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.