Олимпын гэнэтийн бэлэг -“Spice Girls”
2012-08-14
Зуны 30-р олимпын зохион байгуулагч, эзэн орон Их Британийн алдарт охидын хамтлаг болох “Spice Girls” Лондоны олимпын хаалтын үеэр цэнгэлдэх хүрээлэнд ая дуугаа өргөсөн нь Лондонгийн олимпын бас нэгэн гайхалтай гэнэтийн бэлэг байлаа. Энэ нь “Spice Girls” хамтлагийн шүтэн бишрэгчдэд “Тэд бутраагүй харин ч нэгдсэн байна” гэдэг ойлголтыг төрүүлж, дараагийн удаад шинэ дуугаар гэнэтийн бэлэг барих ёстой гэсэн фенүүдийн санал тэднийг дагав.



Хаалтын үеэр дуулсан “Wanna be”, “Spice Up Your Life” дуунууд нь тамирчдын төдийгүй зочдын сэтгэлд ихээхэн нийцсэн бөгөөд жинхэнэ галзуу үдшийг бүрдүүлэхэд энэ охидын хамтлаг яахын аргагүй том үүрэг гүйцэтгэлэээ гэж зохион байгуулагчид үнэлж байна.



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







