Нэг мод таривал энэ насны буян, хоёр мод таривал хойд насны буян
Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласан билээ. Тэгвэл өнөөдөр буюу тавдугаар сарын 10-ны өдрийн Бямба гарагт тэрхүү мод тарих өдөр тохиож байна. Энэ хүрээнд өнөөдөр 14.00 цагаас нийслэлийн Экологи, ногоон хөгжлийн салбарын агентлаг, газрууд “Мод тарих өдөр”-ийг угтан Үндсэний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих аж.

Энэ үеэр нийслэлд энэ жил хийгдэх салбарын ажлын талаар мэдээлэл өгөх гэнэ. Түүнчлэн БОНХЯ мод тарих өдөр болон яамны нээлттэй өдөрлөгийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах аж. Нээлттэй өдөрлөг 11.00 цагаас эхлэх бөгөөд УИХ-ын гишүүд болон төр, хувийн хэвшлийн байгууллагууд оролцож 1000 мод тарихаар болжээ.

Тиймээс ирээдүйнхээ төлөө, үр хойчийнхоо төлөө мод тарих үйлсэд идэвхитэй оролцож, өдрөөс өдөрт доройтож байгаа байгаль эх дэлхийгээ нөхөн сэргээх, гэгээн үйлсэд бүх нийтээрээ оролцохыг холбогдох албаныхан уриалж байна.
Нэг мод таривал энэ насны буян, хоёр мод таривал хойд насны буян






