Мэргэн бууч Мөнхбаяр иргэншлээ сэргээх хүсэлт гаргасан ч Монголын төрөөс түдгэлзсэн хариу авчээ

Одоогоос  20  гаруй жилийн тэртээ Монгол гэдгээрээ бахархан, хөгшин залуугүй омогшиход хүрч байсан нэгэн баярт үйл явдал болсон. Үсээ цэмцийтэл сүлжсэн  даруухан бүсгүй анх удаа олимпын хүрэл медалийг нутагтаа авчирч, зах зээлийн нийгэмд хөл тавих гэж сөхөрч, ядуу тарчигхан, өлөн зэлмүүхэн амьдарч байсан Монголчуудын итгэл найдварын галд цучил нэмж байсан удаатай.


Энэ бол буудлагын спортын тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин, Олимпын хошой хүрэл медальт Доржсүрэнгийн Мөнхбаяр байлаа.Харамсалтай нь Монголын нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулсан нэртэй тамирчин маань иргэншилээ сольж, Герман улсын иргэн болох хүсэлтээ гаргаж, Герман эртэй хамтран амьдрах болсноор түүний тухай мэдээлэл замхарсан. Монголд амьдарч байхдаа тэмцээн уралдаанд явах зардлаа олохын тулд гадны байгууллагуудын хаалга сахиж, бугын эвэр хүртэл түүж, хэдэн төгрөг цуглуулж байж сумныхаа мөнгийг, тэмцээнд оролцох зардлаа олдог байсан учраас түүнийг шантарч, харь улсын иргэншил авах хүсэлтээ гаргасан гэж Буудлагын холбооныхон ярьдаг юм билээ. Ямартаа ч цэрэгжилтийн хичээлийн дүнгээ тавиулах гээд буудлагын спорт руу хальтирсан энэ бүсгүй Германы шилдэг тамирчнаар шалгарч, тус улсын нэр дээр Олимпод оролцож, хүрэл медаль хүртэж,  багагүй амжилт гаргасан. Германд арав гаруй жил амьдарч байгаа тамирчин бүсгүй маань Германы армийн ахмад цолтой.Германд амьдарч байхдаа тэрээр биеийн тамирын багш, биеийн тамир эмчилгээ, мөн спорт фитнессийн менежментийн чиглэлээр давхар мэргэжил эзэмшсэн бөгөөд Германы армийн тамирчин гэсэн бүртгэлтэй байсан аж.Түүний ах дүү нар бүгд гадаадад амьдардаг. Гэвч тэрбээр  энэ удаа Монголдоо амьдрахаар шийдэж, иргэншилээ сэргээх хүсэлтээ гаргаад байна. Гэвч 2013 оны зургаадугаар сард өгсөн түүний энэ хүсэлтийг Монголын тал хүлээж авсангүй, түдгэлзсэн хариулт өгчээ. Энэ талаар  ИХШХЕГ-ын дарга Б.Пүрэвдорж Манай улс давхар иргэншлийг хүлээн зөвшөөрдөггүй. Тиймээс Д.Мөнхбаяр Германы иргэнээс татгалзсан албан бичгээ авчрах ёстой. Харин Д.Мөнхбаяр энэ бичгээ авчрахгүй байгаа учраас бид үйлчилгээ үзүүлэх боломжгүй. Хэрэв тэр бичгээ аваад ирвэл бид гавьяатын иргэншлийг сэргээхэд бэлэн гэж ярьж байна.Түүний хувьд Германы армид хүртэл бүртгэлтэй явсан учраас иргэншлээсээ татгалзсан гэсэн бичиг ном авах хүндрэлтэй байсан бололтой.Монголд амьдрах мөрөөдлөө биелүүлж чадаагүй мэргэн бууч бүсгүй Мозамбик улсын буудлагын багийг дасгалжуулагчаар ажиллах гэрээ байгуулж, Германаас Мозамбик рүү нүүдэлжээ. Одоогоос хэдэн сарын өмнө ГИХГ-ын дарга Б.Пүрэвдорж гэгч нөхөр Би энэ ажлыг авснаас хойш гурван зүйл дээр хүнд суртал гаргана гэж бодож байгаа. Нэг нь юу вэ гэхээр, 1990 оноос хойш Монголын эдийн засаг хүнд байхад гадаадыг зорьчихоод одоо эдийн засаг сайжирсан үед Монгол Улсаа гээд эргэн ирж байгаа хүмүүст хүнд сурталтай хандана гэж мэдэгдэж байсан. Тэр энэ үгийг зүгээр ч нэг хэлээгүй бололтой.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
2-dahi san***** (188.105.195.95) 2014-09-20 18:11:57
oo eeeee manai gihg- iin darga purevdorj n ingej yrisan bol heleh ug algadaa heden huuhnuud yrij suuj bgaad gargasan yria met haragdaj bnaa tegeheer 90-eed ond gadaad garsan humuus maani mongol irgen bish bolj taarahnee hu tegtel ted n nutgaa geseer bdag deeduud n hölöö olohgui bol irged n ingej ur sad ger bulee tejeessen deershdee
romdol (188.105.195.95) 2014-09-20 17:49:49
sain baizgaan uu erhem unshigchidaa Munkbayariin tuhai bichsen zuiliig unshaad zarim zuil ni taalagdsanguiee miniihaar bol tuhain ued ni mongol uls bugiin ever zaaraad öörinhöö tölöö temzej baigaag ni medseer baij yamar ch tuslalzaa uizuuleegui bas hunii aviaasiig demjij chadaagui baij odoo zovj baij amjiltand hursen huniig odoo yaaj booh ve geed l arga zohiooj baihaar yadaj yaaj demjih ve geed neg bodood uzeej yamar ch baisan gesen mongoliin neriig delhiin tavzand gargasan hun shuu dee iim ued l Mongol hunii hun chanar haragdana shuu de Mongolchuuddaan bayarlla bid nar Hujaanuudaas deer shuu