Тэйлор Свифт “Apple”-ийг шүүмжлэв


Тэйлор Свифт “Apple”-ийг шүүмжлэв
Нийгмийн сүлжээн дэх өөрийн хуудсан дээр дуучин Тэйлор Свифт яагаад хөгжмийн шинэ үйлчилгээ болох “Apple Music”-т түүний “1989” нэртэй сүүлчийн цомог тавигдахгүй болохыг тайлбарлав. Дуучин бүсгүй “Apple”-ийг хүндэтгэдэг, тус компани түүнийг шүтэн бишрэгчидтэйгээ холбоотой байхад нь тусалдаг хэдий ч шинэ үйлчилгээг нь жаахан таалахгүй байгаа гэнэ. “Apple Music” эхний гурван сарын хугацаанд үйлчилгээгээ үнэгүй санал болгодог. Гэтэл тэд дууны зохиогчид, продюссерүүд, дуучдад мөнгө төлөхгүй. Энэ нь намайг гайхашруулж, миний сэтгэлийг гонсойлгож байна хэмээн Свифт бичжээ. Мөн дуучин бүсгүй тус компанийг энэ бодлогоосоо татгалзаач хэмээн уриалжээ. “Бид та бүхнээс үнэгүй iPhone өгөөч ээ гэж хүсэхгүй. Тийм учраас та бүхэн ч гэсэн бидний дуу хөгжмийг ямар нэгэн төлбөргүйгээр ашиглахаа зогсоо” хэмээн Тэйлор өгүүлсэн байна. 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.