“Асур” хамтлагийн анхны уран бүтээл “Another”
Монголын орчин цагийн хөгжмийн урлагт шинэ
дуу хоолой, өнгө төрх болон гарч ирж буй “Асур” хамтлаг анхны уран бүтээлээ гаргажээ. Тэд өнгөрсөн оны 8 дугаар
сард үүсгэн байгуулагдсан бөгөөд дуулах хүсэл, мөрөөдөлтэй залуусыг “Нэгүн”
студи нэгтгэж, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Одбаяр буюу Оки
ерөнхий продюсерээр нь ажиллаж байна.

Бүрэлдэхүүний хувьд, гурвуулаа бөгөөд нэг эрэгтэй, хоёр эмэгтэй гишүүнээс бүрджээ. “Асур” хамтлагийнхан анхны уран бүтээл “Another” дууны үг, аяыг продюсер Оки зохиож, хөгжмийн тохируулгын ажлыг Дани улсын “Platinium audio” студийн “Holger Lagerfeldt” хэмээх уран бүтээлчээр мэргэжлийн түвшинд бүтээлгэжээ.

Харин клипийг “Quad Animation” студийнхэн хийж гүйцэтгэж байгаа бол “Ariana Impression Trainer” студийнхэн хувцаслалт, дүр төрхийг нь тодорхойлж, хамтлагийн бүжиг дэглэлтийг “Aimаr” бүжгийн продакшн хариуцан ажиллажээ. Ингээд уг дууны клипийг бүсгүйчүүддээ хүргэж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.