Монголын хамгийн анхны охидын хамтлаг ”Спайк”
Одоогоос 20-иод жилийн тэртээ монголын урлагийн ертөнцөд нэгэн шинэ
дүрх нэмэгдсэн нь охидын “Спайк” хамтлаг байв. Тэд бол яах аргагүй
охидын хамтлагийн анхдагч. Тухайн үед тэдэнтэй Монголын урлагийн
ертөнцөд “Sweetymotion”, “Уруулын будаг” хамтлагууд дуулж байсан юм. "Спайк" 1996 онд байгуулагдаж,
анхны бие даасан тоглолтоо СТЄ-д гурван өдрийн турш хийж байжээ.

Харин удалгүй эдгээр хамтлагууд бүгд тус тусын зам мөрөө хөөцгөөж, зарим нь харийг зорьж, нөгөө хэсэг нь тарж одоцгоосон. Тухайлбал, "Спайк" хамтлаг тарсанаас хойш бараг 10 гаруй жил болж байгаа. Гэсэн хэдий ч хамтлагийн гишvvдийн тухай мэдээлэл өнөөдрийг хvртэл нууцлагдмал хэвээр байгаа юм. Тэд хаана юу хийж яваа бол.

Энэ бүсгүй бол тухайн vед хамтлагийнхан дундаасаа хамгийн царайлаг нь гэгддэг байсан дуучин Р.Номин-Эрдэнэ. Тэрбээр 16 настайдаа их урлагт хөл тавьсан бөгөөд түүнээс хойш сайн, муугаараа ханатлаа хэлүүлсэн.

Хамтлаг нь тарсны дараа тэрбээр хэсэг хугацаанд ганц дайчин ганцаардахгүй хэмээн уран бүтээлээ туурвисан ч амжилт олоогүй.

Түүнийг сайн дуучин гэдгээр нь бус том хөхөөр нь хүмүүс мэднэ. Зарим нь түүнийг бүр силикон шахуулсан ч гэдэг. Харин тэрбээр үүнийг цаг ямагт үгүйсгэсээр ирсэн юм.

Тэрбээр УИХ-ын гишvvн Арвингийн дvv "Их өргөө” ХК-ийн захиралтай дэр нэгтгэж Жасмин хэмээх хөөрхөн охинтой болсон. Нөхөртөө халамжтай сайн гэргий гэдгийг нь төрийн тvшээ хадам эгч нь баталдаг.

Харин өдгөө дуучин бүсгүй маань бизнес хатагтай болсон. Хувцасны дэлгүүр ажиллуулж, монголын бүсгүйчүүдийн өнгө төрхийг тодорхойлолцож яваа хөдөлмөрч эмэгтэй.

Харин хамгийн дайчин нь гэгддэг байсан Минжээ АНУ-г зориод сураг алдарсан. Монголд байхдаа хамтлагийнхаа гишүүн Номинтой хамтарч уран бүтээл туурвисан ч мөн л төдийлөн амжилт олоогүй. Тэрээр урлагийн чиглэлээр сурахаар Америк улсыг зорьсон.

Удалгүй түүнийг Грек залуутай гэрлэсэн гэж хэмээн шуугисан. Гэвч өөрийн твиттер хуудсаараа дамжуулан нөхрөөсөө салсан төдийгүй охидоо ганцаараа өсгөж байгаа тухайгаа бичсэн.

Тэрбээр ихэр охид төрүүлсэн бөгөөд өдгөө жирийн нэгэн эмэгтэйн амьдралаар нам гүмхэн амьдарч байгаа юм.

Харин хамтлагийн хамгийн хөдөлмөрч бас даруухан гэгддэг байсан Д.Маралгуа Польшийн Варшав хотод Шопений нэрэмжит хөгжмийн академийн төгөлдөр хуурын ангид суралцсан, хөгжмийн өндөр боловсролтой нэгэн.

Харин Америк эрийг насныхаа ханиар сонгосон тэрбээр “Би ханийнхаа дэргэд хүүхэд шиг болчихдог юм. Миний хань бол надад бурхнаас заяасан бэлэг” гэжээ.

Тэрбээр өмнөх амьдралаасаа нэг хүүтэй. Харин одоо Америк нөхөртэйгөө аз жаргалтайгаа амьдарч байна.

Хөгжмийн өндөр боловсрол эзэмшсэн энэ жаахан бvсгvйг сонгодог урлагийн эх орон болох дуурийн театрынхан хvндэтгэж хvлээж авсан. Тvvнийг "Жаахан бие, залуу насандаа баймгvй чадвартай, vгэнд нь орохгvй байхын аргагүй" гэж дуурийн дуучид хэлдэг юм билээ.

Хамтлагийнхнаас хамгийн нам гүм амьдарч байгаа нь Б.Мөнхтуяа. Түүнийг найзууд нь удирдан зохион байгуулах чадвар сайтай хэмээн найзууд нь үнэлдэг.

Үеийн охидоосоо өвөрмөц дүр төрхөөрөө эрхгүй ялгардаг байсан Мөнхтуяаг хаана юу хийж явааг мэдэх хvн ховор.

Тэгвэл тэрбээр өдгөө Герман улсад нөхөр хүүгийн хамт ажиллаж, амьдарч байгаа юм байна.

“Спайк” хамтлагийн охид хэзээ нэгэн цагт эргэж, нэгдэн тайзан дээр дуулах хүсэлтэй. Тайзан дээр дуулахын аз жаргалыг дуучин хүн л мэдэрдэг гэдэг. “Дуулах үнэхээр сайхан. Хэзээ нэгэн цагт бид дөрөв нэгэн тайзнаа гарна гэдэгт итгэдэг” хэмээн хамтлагийн гишүүн Д.Маралгуа дурсчээ. Хөгжим бүжгийн коллежийн нэг ангиас “Спайк”, “Камертон” хийлч Ч.Дэлгэрцэцэг зэрэг монголын урлагийн сор болсон олон авъяастнууд төрөн гарсан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.