Халуун орны амьтдын тухай хамгийн хөөрхөн шүлэгтэй ном

Сэтгүүлч, хүүхдийн зохиолч А.Найгалмаагийн “Миний ном” цувралын гурав дахь ном худалдаанд гарчээ.

Энэхүү номонд бага насны хүүхдийн хэл ярианы онцлогт тохирсон үг хэллэгтэй шүлгүүд, сонирхолтой зургууд орсон юм.

Тухайлбал: Манай оронд амьдардаггүй матар, заан, арслан, хирс, хаан эрээн тахь, тоть зэрэг халуун орны амьтдын тухай оржээ. 

Номын зураг нь хүүхдийн анхаарлыг татахуйц хөгжилтэй бөгөөд амьтдын онцлогийг тусган өгсөн учраас таны хүүхдэд таалагдана шүү ээжүүдээ... Та тус номыг  "Интер ном" , "Билэг" их дэлгүүр, "Golden book" номын дэлгүүр, "Angel baby" хүүхдийн дэлгүүр, Magestic гэх зэрэг бүхий л номын дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой юм.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.