Сонирхолтой ургамлууд

Дэлхий ертөнц дээр бидний үзсэн үзээгүй сонин содон зүйл их. Тагвэл бүсгүйчүүд та бүхэндээ хамгийн сонирхолтой ургамлуудын талаар дараах мэдээллийг хүргэе!

Чих - Мөөг
Хоолойны өвчнийг анагаах зорилгоор эртнээс хэрэглэж ирсэн энэ мөөгийг хүнсэнд хэрэглэж болдог бөгөөд гол төлөв хуучин модон дээр ургадаг чих хэлбэртэй өвөрмөц нэгэн мөөг ажээ. Шинжлэх ухааны “Judas’s Ear”, “Jew’s Ear”, “Jelly Ear” гэх хэд хэдэн нэршилтэй эл мөөг 1.5 мянган жилийн тэртээ Хятадын нутагт ургаж эхэлсэн гэж үздэг байна.


Солонгон “сарнай”

“Rainbow Rose” хэмээн нэрийддэг эл сарнайг хиймлээр өнгө оруулж гарган авдаг бөгөөд өнгө өнгөөр найруулсан усаар усалж тордосны дүнд үзэмж төгс “Солонгон сарнай” дэлбээлдэг байна. Голландын цэцэрлэгч Петер ван де Вөркень 2005 онд мянга гаран жилийн түүхтэй эл аргаар өнгө өнгийн дэлбээ бүхий сарнайн шинэ төрлийг гаргаж авсан нь дэлхий даяар шуугиан тарьж түүнээс хойш Петер “Солонгон сарнай-г бүтээгч гэгдэх болжээ. Сарнайн дэлбээг өөрийн хүссэн өнгөөр гарган авах боломжтой бөгөөд дунджаар $69 доллар байдаг гэнэ.


Сокотрын луун мод
Хэлбэрийн хувьд шүхрийг санагдуулам Сокотрын луун мод (Dracaena cinnabari) билээ. Эртний шүтлэг ёсоор бол, модны шүүс нь лууны цус бөгөөд эмчилгээ, ид шидийн чадалтай гэж анагаахад хэрэглэдэг байсан юм. Өнөөдөр будах чанарыг нь будаг, лак болон гоо сайхны бүтээгдэхүүн хийхэд ашиглаж байна.


Раффлэсиа цэцэг
Rafflesia arnoldii хэмээх экзотик ургамал нь маш ховор бөгөөд өнгө нь үнэхээр үзэсгэлэнтэй. Rafflesia ургамлын бүлэгт багтах бөгөөд дэлхий дээрх хамгийн том цэцэг юм. Диаметр нь 1 метр хүртэл ургаж, жин нь 7 -11 кг хүрнэ. Цэцэг нь ердөө 3-7 хоног цэцэглэж, маш хурц үнэр гаргадаг тул corpse flower гэж нэрлэжээ. Цэцэгнээс гарах өвөрмөц үнэр нь шавьжны анхаарлыг татаж, тоосонцор хүртээдэг гэнэ. Зарим тохиолдолд 9 сарын дараа дахин цэцэглэдэг байна.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.