Олны танил эрхмийн 4200 доллар, 380.000 төгрөгтэй түрийвчийг олж цагдаагийн газар аваачиж өгсөн мундаг залуу!

Ц.Батзориг гэх энэ залуу энэ сарын 27-ны өдөр Төрийн банкны орчмоос 4200 доллар, 380.000 төгрөгтэй түрийвч олсон байна. Тэрээр олсон даруйдаа Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст аваачиж өгчээ. Удалгүй түрийвчний эзэн сандарч тэвдсээр тус цагдаагийн хэлтэст очиход түрийвчийг нь хүлээлгэн өгсөн байхыг хараад ихэд гайхан, баярлажээ. 4200 доллар, 380.000 төгрөгтэй түрийвчний эзэн нь “Хурд” хамтлагийн гитарчин Б.Наранбаатар байсан бөгөөд энэхүү ачтанд баярласнаа илэрхийлэхээр асууж сураглаж явсаар түүнтэй уулзсан байна.


Хурд хамтлагийн гитарчин Б.Наранбаатарын түрийвчинд байсан их хэмжээний мөнгө нь хүүхдийн эмнэлгийн тоног төхөөрөмж авах хандивын мөнгө байсан
аж. Энэ их хэмжээний мөнгийг эзэнд нь эргүүлэн өгөх сэтгэлтэй нэгэн таарсан нь сайн хэрэг юм. Хэрэв мөнгөнд шуналтай нэгэн таарсан бол хүүхдүүдэд эмнэлгийн тоног төхөөрөмж авч өгөх боломжгүй болох байлаа гэжээ. Б.Наранбаатар болон “Хурд” хамтлагийнхан Ц.Батзоригт баярласнаа илэрхийлж өөрсдийн шилдэг дууны CD, алтан пянзаа өгч, тоглолтдоо урьж хүндэтгэлийн суудалд суулгахаа амлажээ.

Ц.Батзориг нь ШШГЕГ-ын алба хаагч бөгөөд энэ их хэмжээний мөнгийг олоод эзэнд нь буцаагаад өгөх сэтгэлтэй байгаад олон хүн бахархаж байгаа юм. Одоогийн нийгэмд ийм мундаг залуус олон байгаасай!
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zochin (112.72.11.111) 2014-05-29 17:34:17
iim hunii amidral ajil uils ayndaa sain yvah bhdaa
zochin (202.179.20.209) 2014-05-29 16:05:10
myndag zaluu bnoo iim zaluus olon bgaasai