Намхан ч тэд сайхан харагдаж чаддаг

Намхан нуруу. Зарим нь үүнийгээ нуухыг оролддог бол зарим нь үүгээрээ бахархдаг. Ер нь ихэнх тохиолдолд намхан нуруу анхаарал татдаг байна.
Зарим охид бүсгүйчүүд намхан нуруутайдаа санаа зовж явдаг байдал түгээмэл байдаг. Тэгвэл танд нэгэн мэдээллийг хүргэе. Нэр алдарт хүрч олны хайрыг булаасан олон бүсгүй таниас ч намхан байж мэднэ шүү.
Мэдээж тэд хоёр метр өндөр загвар өмсөгч нар шиг нуруугаараа гайхуулаад байдаггүй ч бид тэдний байгаагаар нь хайрладаг билээ.
Ингээд намхан хэрнээ тачаангуй алдартнуудыг харцгаая.



1. Николь Полицци. Хэдий маш намхан ч гэсэн энэ жүжигчин маань олон кинонд тоглож, телевизийн шоу нэвтрүүлэгүүдийн ялагч болсон нь түүний нугаршгүй зан чанартай холбоотой юм.



2. Натали Портман. Түүнийг тачаангуй гэдэгтэй хэн ч санал нэгдэх билээ. Түүний бүтээсэн олон гайхалтай дүрүүдийг хүмүүс мэднэ. Эдгээр дүрийг бүтээхэд түүний 159 см өндөр огт саад болоогүй юм.


3. Кайли Миноуг. Австралийн үзэсгэлэнт дуучны маань өндөр 154 см, тэрээр өдгөө 42 нас хүрч байгаа ч өөрийн тачаангуй дүр төрхөө хадгалсаар байна. 13 дахь синглээ гаргаж, Английн чартыг тэргүүлсээр…


4. Кристен Белл. Бродвейн театрын тайзнаас эхлээд холливудын олон кинонд тоглосон жүжигчин маань хэдий 155 см өндөртэй ч Холливудын нэгэн тод гялбаа нь байсаар иржээ.


5. Рейчел Билсон. Энэхүү гайхалтай жүжигчин маань кино урлагаас хөндийрөн хүүхдээ харан гэртээ сууж байгаа ч түүний тачаангуй дүр төрх огтхон ч өөрчлөгдөөгүй байгаа ажээ. Гайхалтай сайн ээж маань 157 см өндөр.


6. Скарлетт Йохансон. Скарлетт Йохансон юугаараа биднийг татдаг гэж? Ердөө 160 см орчим өндөртэй, тачаангуй түүнийг 2006 онд «Вэнити Феер» сэтгүүл, GQ сэтгүүл хамгийн тачаангуй бүсгүйгээр шалгаруулж байжээ. Хариулт нь энэ байна.


7. Ева Лонгория. NBA-ийн од Тони Паркертай гэрлээд салсан хэдий ч Техас гаралтай 155 см өндөртэй үзэсгэлэнт бүсгүй улам гэрэлтэж байгаа.


8. Элиша Катберт. Ихэндээ тачаангуй бүсгүйн дүрийг бүтээдэг канад жүжигчин бүсгүйн нуруу метр 62 см.


9. Ким Кардашян.Энэ зурган дээр Ким Кардашян бүх өндөр нь 160 см болж байна. Гэвч түүний өндөр 206 см өндөр NBA-ийн тамирчин Крисом Хамфристой болзоход нь саад болоогүй ажээ.


10. Хайден Пеннетер.Америкийн өсвөр насныхны шүтээн болсон гайхалтай гоо үзэсгэлэнт Хайден Пеннетер ердөө л 155 см гэвэл та итгэх үү? Тэрээр өөрийн хэмжээндээ сэтгэл хангалуун байдаг ба өдгөө түүнийг украины боксчин Владимир Кличкотой уулзаж байгаа гэсэн яриа гарсан байна.


11. Хилари Дафф. Хүүхэд наснаасаа кинонд тоглож алдарт хүрсэн охин одоо том хүн болжээ. Харин түүний өндөр том болсонгүй ээ. Царайлаг жүжигчин маань 155 см өндөртэй ч Холливудын өндөрлөг өөд итгэл төгс урагшилж байна.


12. Мери-Кейт и Эшли Ольсен. Нэг хүн шиг хоёр ихэрүүдийн маань өндөр хүртэл адилхан аж. Сая сая долларын хөрөнгийг өөрсдийн хөдөлмөрөөр олсон ихэрүүд 155 см өндөртэй юм байна.


13. Шакира. Таны өндөр хэд вэ гэж Шакирагаас асуувал тэрээр 155 см гэж хариулах байсан. Колумбийн поп одын өндөр нь жинхэнэдээ 150 см ажээ.


14. Кортни Кардашян. Алдарт эгч дүүсийн маань нэг болох энэ бүсгүй эгчээсээ арай намхан буюу 153 см өндөр.


15. Тила Текила. Сингапур гаралтай дуучин бүсгүйн өндрийг яг нарийн гаргаж чадаагүй ч тэрээр намхандаа орно оо.


16. Сальма Хайек. Бүх эрчүүдийн харцыг унагааж явдаг үзэсгэлэнт бүсгүй маань нэг их өндөр биш 158 см нуруундаа огтхон ч санаа зовдоггүй гэнэ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
дөл (222.239.50.34) 2015-10-29 23:04:27
Жижигкэн бүсгүйчүүд хөөрхөн шүүбас гоё байдынаясаар бөмбөрөөлкк
goe zaluu (222.239.50.34) 2015-10-29 23:00:15
Undur nam ugasa sonin bishshdeneg tim setgel tatsan tsaanaa l neg goe hvvhnvvd bdgzuv turhtei
ganaa (222.239.50.34) 2015-10-29 22:55:44
Namhan jijken huuhnuud huurhunshde huurhun setgel tatam huuhnuud zunduushdegol ni biein haritsaa
Нээрээ (182.160.38.158) 2015-05-29 12:03:02
Угаасаа намхавтар нуруутай эмэгтэйчүүд гоё харагддагшд Хамгийн гол нь биеийн харьцаа