“Улаан пальто” уянгын драмын кино энэ сарын 21-нд нээлтээ хийнэ

“Ану хатан” түүхэн киногоо үзэгчдэд хүргэсэн “Шүүдэр” продакшн дэлгэцийн хоёр дахь бүтээлийнхээ постерыг дэлгээд байна. Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Улаан пальто” өгүүллэгээс сэдэвлэн бүтээсэн уянгын драм төрлийн уг кинонд жүжигчин О.Долгор, Т.Өөдөө, О.Байгаль нар болон 23 дугаар сургуулийн сурагч Ч.Энхномуун тогложээ. Эх үрийн нандин холбоо, хүний сүнс төрөл сэлгэн мөнх оршдог тухай сонирхолтой сэдвийг хөндсөн энэхүү киноны хөгжмийг гитарчин Өөжгий бичиж, зураглаачаар С.Баттулга нар ажиллажээ.


Харин дүр сонголтын хувьд өнөөдрийн хамгийн эрэлттэй эмэгтэй жүжигчин О.Долгор, нэгэн үед дэлгэцийн бараг бүх бүтээлд тоглож байсан жүжигчин Т.Өөдөө, 16 жил кинонд тоглоогүй О.Байгаль нарын чадварлаг жүжигчдийг нэгэн кинонд нэгтгэснээрээ үзэгчдийн сонирхлыг эрхгүй татаж байгаа гэнэ. Үүнээс гадна жүжигчин Р.Баттогтох, Д.Бат-Оргил, Б.Батжаргал нар тоглосон байна. “Улаан пальто” кино энэ сарын 21-нд нээлтээ хийхээр товложээ.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.